Ц.Даваасүрэн: Хариуцлага тооцох бичигт гарын үсэг зурчихсан. Өнөө , маргаашгүй өргөн барина
2011.10.20

Ц.Даваасүрэн: Хариуцлага тооцох бичигт гарын үсэг зурчихсан. Өнөө , маргаашгүй өргөн барина

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар болон "Айвегохоу Майнз", "Рио Тинто" компаниуд Оюу-толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж мэдэгдэл гаргасан. Тэд гэрээ Монголын хууль, тогтоолд нийцсэн хэмээн мэдэгдлээ. Гэтэл нэр бүхий 20 гишүүн УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзсээр байна. Иргэд Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн зөрүүтэй байр суурьт эргэлзэж байна. Ард түмэн хэнд итгэх бэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтаар эрх зүйн орчинг нь бүрдүүлэх замаар хөрөнгө оруулагч анхны оруулсан хөрөнгөө нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх заалтыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.
Гэтэл Засгийн газар маань эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авалгүй 30 жилийн дараа уг уурхайн өрөм болсон хэсгийг аваад дууссаны дараа Монголын талын хувь хэмжээ 50 хувьд хүргэх заалтыг оруулчихсан байдаг.
Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэж байгаа нь Ашигт малтмалын хуульд хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр ордыг илрүүлэн  олсон бол төрийн хувь 34 байх заалтыг өөрчлөх , саналыг УИХ-д оруулж, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь 50-иас доошгүй байх заалтыг л хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах асуудал, байгаа юм. Гэтэл 57дугаар тогтоолын энэ заалтыг орхиод гэнэтийн ашгийн татварыг байхгүй болгох, алдагдлыг ирээдүйд татварт тооцох гэх мэт гадаадын талд ашигтай байхаар бусад хуулиудад өөрчлөлт оруулах санал оруулаад ирсэнд гол учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг орхиод гадаадынханд ашигтай байхаар тухайн үед үйлчилж байсан зарим хуулиа өөрчлөх саналтай ороод ирсэн гэсэн үг л дээ.
-Төрийн гурван өндөрлөг уулзах үеэр Оюу-толгойн гэрээний талаар ярихдаа Ерөнхийлөгч гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн, Үүнийг та юу гэж үзэж байна?
-УИХ-ын нэр бүхий 20 гишүүнээс тавьсан асуудал бол Оюутолгойн төслийг зогсоох, эсвэл удаашруулах тухай асуудал огт биш. УИХ-ын шийдвэрээ хэрэгжүүлэх .асуудлыг л бид тавьсан. Тодруулбал. УИХ-ын 5-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах тухай байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчтай харилцан үр ашигтай хамтаръя, Монголын талын хувь хэмжээг оруулсан хөрөнгөө нөхсөний дараагаас 50 хувиас доошгүй болгоё л гэсэн.
-Оюутолгойн гэрээг хууль, тогтоолд нийцэхгүй гэж эхнээс нь эсэргүүцсэн хэдэн гишүүн бий. Энэ бол шинэ сэдэв биш. Гэрээ .байгуулснаас хойш гурван жил боллоо. Та бүхний гэрээг сайжруулах тэмцэл үр дүнд хүрсэн үү?
-Тийм ээ. Энэ бол шинэ сэдэв биш. Бидний хэсэг гишүүд байнга л тавьж ирсэн асуудал. Үүний үр дүнд анх өргөн барихдаа ямар нэг татвар төлөхгүй байх гэрээний төсөл байсан бол манайд үйлчилж байгаа татваруудыг төлж байхаар өөрчлөгдсөн. Мөн давуу эр-хийн хувьцаа гаргах замаар Монголын талын 34 хувийг бууруулах гэж байсныг болиулсан гээд нааштай зүйл, ахиц гар-сан. Энэ удаад бидний тавьсан асуудал дээр тулгуурлаад "Айвенхоу Майнз", "РиоТинто"-той Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар тавиасай гэсэн бодлоор бид хандсан. Гэтэл эсрэгээр УИХ-ын шийдвэрийг хуулиар биелүүлэх үүрэгтэй Засгийн газар гадаадын талтай хамтран УИХ-ын гишүүдийнхээ эсрэг мэдэгдэл хий-чихсэн. Энэ бол ёс зүйгүй, Хуулиа уландаа гишгэсэн явдал юм.
-Нэр бүхий гишүүд Оюутолгойн талаар дахин дахин байр сууриа илэрхийлж байгааг  улс төрийн шоу хэмээн үзэх хэсэг байна. Үнэхээр шоу юу, улс орныхоо эрх ашгийн төлөөх ард түмний төлөөллийн дуу хоолой юу?
-Бид ажлаа л хийж байна. Өөрсдийн баталж гаргасан УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шаардлаа. Шаардлага тавьж байгаа гишүүд одон намын төлөөлөл байгаа биз дээ. Нэг тойрогт нэр дэвшсэн хүмүүс ч байна, Энэ нь улс төр биш үндэсний эрх ашигт нэгдэж, асуудлыг тавьжээ гэдгийн илэрхийлэл юм. Хэдхэн хүн Оюутолгойн гэрээнд сайжруулсан өөрчлөлт орчих вий гээд биднийг янз бүрээр мохоох гэж оролдож байгаа нь нууц биш. Бид харин энэ шаардлагаа биелүүлтэл зогсохгүй, тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ баялаг манай улсын газрын хөрсөнд байгаа биз дээ. Яагаад хөрөнгийн эзэн 50 хувиас доош ашиг хүртэх ёстой гэж.
-Оюутолгойн гэрээг сайжруулахыг  шаардсан гишүүдийн тоо Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих боломжтой болсон. Та бүхэн огцруулах бичиг өргөн барихаар гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Энэ юу болсон бэ?
-УИХ-ын гишүүд болон УИХ-ын дарга 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн хангах асуудлыг удаа дараа тавьж байхад Засгийн газар маань гадаадын компанитай хамтран тэднийхээ эсрэг агуулгатай мэдэгдэл хийсэн нь ёс  зүйгүй, хуулиа дээдлээгүй явдал гэж үзэн хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаа. Гарын үсэг зурчихсан, өнөө маргаашгүй өргөн барина.
-Таны бодлоор нэгэнт байгуулсан гэрээг одоо дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна уу?
-Монголчууд бид мордохын хазгай болохоос цээрлэдэг. Өөрөөр хэлбэл, зөв эхлэл тавихыг илүүд үздэг. Оюутолгойн гэрээ бол манай стратегийн ордуудын анхны гэрээ учраас дараа дараагийн ордуудын жишиг болж, зөв замаар явах эсэхийг тодорхойлно. Тиймээс уг гэрээг сайжруулах зайлшгүй шаардлага байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.