2011.10.13
Ц.Даваасүрэн: Оюутолгойн Монгол талын хувь 50-иас доошгүй болох хүртэл энэ асуудлыг тавина
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Оюу толгойн гэрээтэй холбоотой та бүхний тавьсан шаардлагыг Засгийн газар хүлээж авсангүй. Харин ч энэхүү төслийг аль болох түргэвчлэн хэрэгжүүлэх талаар яригдаж эхэллээ. Өөрчлөх шаардлага тавьсан хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар нэр бүхий 20 гишүүнээс тавьсан шаардлага бол Оюу толгойн төслийг зогсоох, эсвэл удаашруулах тухай биш юм.Гадны хөрөнгө оруулагчтай харилцан үр ашигтай хамтаръя, Монголын талын хувь хэмжээг оруулсан хөрөнгөө нөхсөний дараагаас 50 хувиас доошгүй болгоё гэдэг санал юм.
Энэ баялаг чинь манай газрын хөрсөнд байгаа биз дээ. Яагаад хөрөнгийн эзэн 50 хувиас доош ашиг хүртэх ёстой гэж. Асуудал үүнд л байна. Мөн УИХ-ын шийдвэрээ хуулиар биелүүлэх үүрэгтэй Засгийн газар маань Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх санал тавьж байхад яагаад УИХ-ын гишүүдийнхээ эсрэг гадны талтай хамтарсан мэдэгдэл хийв гэдэг сонин байна.- Дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаатай холбогдуулаад энэ гэрээг түргэсгэх бодлого явагдаад байна уу?
-Гадны хөрөнгө оруулагч баялгийг чинь хурдан ухаж аваад зайлъя гэж бодох уу, хэрүүл үүсгээд суугаад байя гэж бодох уу. Тэгэхээр логик нь ойлгомжтой байгаа биз.-Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж эхэлсэн 20 гишүүнээс нэрээ татаж эхэлсэн гэж сонсогдсон. Хэн, хэн нэрээ татсан юм бол?
-Өнөөдөр асуудал болоод байгаа УИХ-ын 57 дугаар тогтоолыг гишүүд олонхоороо баталсан. Уг тогтоолыг баталсан гишүүдэд л зурсан шаардлага шүү дээ. Өөрийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг явна гэдэг улстөрч хүнд байж боломгүй зан авир гэж бодогдож байна.-Та бүхэн арай ирэх сонгуулийн «Пи Ар»-аа эхлүүлж байгаа юм биш биз дээ. Тэгж харагдаад байна?
-УИХ-ын нэр бүхий 20 гишүүн ажлаа л хийж байна шүү дээ. Өөрсдийн баталж гаргасан УИХ-ын шийдвэрээ хэрэгжүүлэх тухай л ярьж байна. Шаардлага тавьж байгаа гишүүд олон намын төлөөлөл байгаа. Нэг тойрогт нэр дэвшсэн хүмүүс ч байж байна. Энэ нь дан ганц улстөр биш, үндэсний эрх ашиг дээрээ нэгдэж асуудал тавьсан гэдгийн илэрхийлэл юм.-Зарим нэг хүн улс хоорондын найдвартай түншлэлийн эсрэг зүйл боллоо гэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Харилцан үр ашигтай байвал урт настай хамтын ажиллагаа болдог. Нэг оролцогч нь илт шулсан, тэр тусмаа өөрийнх нь хөрөнгөөс илүү хүртэнэ гэвэл шударга бус явдал болно. Гэрээ яригдаж эхэлсэн цагаас л манай талын хувь хэмжээг 50-иас доошгүй байх тухай асуудал яригдсан. Баялгийн эзний шаардлага юм даа.-Цаашид гэрээг өөрчлөх саналыг авч хэлэлцэхгүй бол та бүхний зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Манай талын хувь хэмжээ 50-иас доошгүй байх баталгаа бүрдтэл энэ асуудлыг тавина. Ард түмний төлөөлөлд хуулиар олгосон бүхий л арга хэмжээг авч тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн шүү дээ.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.