2011.10.10
С.Эрдэнэ: Бид гэрээг цуцлах биш, засаач гэж л хэлсэн
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн цаг үеийн асуудлаарх байр суурийг нь хүргэж байна.
-Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхо Майнз”, “Рио Тинто” компаниудын хамтарсан мэдэгдлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын 57-р тогтоол гэж цагаан дээр хараар бичсэн зүйл бий. Эхний удаад Монголын төр 34 хувийг шууд эзэмшихээр заасан байгаа. Түүнийг худалдаад, зээлийн өрөнд тавиад ав гэсэн нэг ч үг үсэг тавиагүй. Бид өнөөдөр 34 хувиа зээлээр эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, манай талын хөрөнгө оруулах хувь хэмжээ нь 800 гаруй сая ам.долларын өр болчихоод байгаа. Түүнийх нь хүүг бодохоор Оюу толгойн үйлдвэрийг ашиглалтад орохоор нэг тэрбум 500 сая ам.долларын өртэй болно. Үүнийгээ төлөхөд дахин хугацаа орно. Ингэж байтал энэ 34 хувь манайд хэзээ ашгаа өгөх юм. Бусад улс орон 34 эсвэл 50 хувиа орд эзэмшигчийн хувьд үнэ төлбөргүй авдаг. Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагчаасаа тодорхой хувийг хувааж эзэмшдэг бэлээхэн жишээ байна. Гэтэл Монгол яахаараа хамгийн болж бүтэхгүй гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Ядаж яагаад 34 хувиа ямар нэг өр авлагагүй, эсвэл шууд 34 хувиа эзэмших талаар шийдэж болоогүй юм.-Ингэж эсэргүүцэх нь Монгол Улсад ашиггүй талаар төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааруулж байх шиг байна?
-Бид Ерөнхий сайдад шаардлага тавихдаа Оюутолгой гэрээг зогсоо, цуцал гэж огтхон ч хэлээгүй. Тэр гэрээн дотор байгаа алдаатай заалтуудаа засаач гэж л хэлсэн.-Оюутолгойн гэрээний талаар Засгийн газраас тайлбарлахдаа УИХ-ын тогтоолтой зөрчилдөөгүй гээд байгаа шүү дээ?
-Д.Зоригт сайд чинь агуу худалч хүн шүү дээ. Дандаа л худал ярьдаг. Оюутолгойд 117 мянган ажлын байр бий болгоно гэж байсан бол өнөөдөр 10 мянга л байна. Чуулганы танхимд Оюутолгой дээр 5000 монгол, 1000 гаруй хятад ажилчид ажиллаж байна гэж улаан цайм мэлзэж байгаа юм даа. Гэтэл үнэн бодит байдал дээр 5000 хужаа, мянга ч хүрэхгүй монголчууд байна шүү дээ. Улаанбаатараас олноор нь аваачсан монголчуудаар ямар ч ажил хийлгэдэггүй, хог зөөлгөх төдий л юм хийлгэдэг. Ийм үед ирээдүйд ажиллах боловсон хүчний бодлого гэсэн зүйл байхгүй шүү дээ. За мөн, эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг бий болгоно гэж баахан загвар үзүүлж яриад л байдаг. Гэтэл өнөөг хүртэл суурийг нь ч тавиагүй байгаа биз дээ. Хоёрхон цахилгаан станц ажиллаж байгаа үед Улаанбаатар хот хэдийд ч хөлдөх аюултай. Аль нэг нь зогсоход л ийм зүйл болно.-Энэ бүхэн нь юутай холбоотой вэ?
-Гаднаас, Монголын төрд үл итгэх байдал үзүүлэх, төрийн өндөрлөгүүд, институцийн хооронд хагарал хуваагдал бий болгох гэсэн зохион байгуулалттай явуулга л гэж харахаар байна. Тэр мэдэгдлийг хийхэд Монгол улсын Ерөнхийлөгч оролцоогүй, УИХ-ын дарга оролцоогүй шүү дээ.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.