2011.10.19
Б.Бат-Эрдэнэ: Шаардлага тавьсан 20 гишүүн байр сууриа өөрчлөөгүй
УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчлөх шаардлагыг Засгийн газарт тавьсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодруулав.
-Нэр бүхий 20 гишүүний шаардлагад Засгийн газарт ямар хариу өгсөн бэ. Та бүхний үйл ажиллагаа энэ долоо хоногт хэрхэн үргэлжлэх бол?
-Бид шаардлага хүргүүлсэн, хариугаа хүлээж байна. Хууль ёсны шаардлага тавьсан. УИХ нэгэнт гаргасан тогтоолоо бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх ёстой. Тогтоолын гуравдугаарт хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх тухай заасан. Энэ заалт хэрэгжээгүй байна.Хөрөнгө оруулагч талд ашигтай Монгол Улсын хуулиудад өөрчлөлт оруулж болдог.
Гэтэл Монголын талд ашигтай эрх зүйн орчныг бүрдүүл гэж УИХ-ын тогтоолд заасан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.-Гэрээ бүх хууль, тогтоолд нийцсэн гэж Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хамтарсан мэдэгдэл гаргасан. Харин 20 гишүүн тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавина гэсэн мэдээлэл бий. Энэ асуудал юу болсон бэ?
-Бидний тавьсан шаардлагад Ерөнхий сайд албан ёсоор хариу өгөөгүй байна, Ер нь хууль хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой.-20 гишүүний зарим нь шаардлагаасаа ухарсан, байр сууриа өөрчилсөн гэх юм. Энэ үнэн үү?
-Байр суурь огт өөрчлөгдөөгүй.-Гишүүдэд гадаад, дотоод талаас нөлөөлсөн зүйл бий юү?
-Би мэдэхгүй. Бидэнд нөлөөлсөн, дарамт шахалт ирсэн юм байхгүй. Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар гурван жилийн өмнө хэлэлцэж эхлэхээс өнөөдрийг хүртэл удаа дараа шаардлага тавьж ажиллаж байгаа хүмүүс. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашигтай байдлаар өөрчлөгдсөн өөрчлөлт бүр уйгагүй, цуцалтгүй шаардлага тавьж ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хүч гэж үзэж байна.-Тэгэхээр шаардлага тавьсан 20 гишүүн хэвээр гэсэн үг үү?
-Мэдээж 20-иулаа байгаа. Дахиад нэмэгдэнэ гэж бодож байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.