2011.10.18
С.Бямбацогт: Оюутолгойн гэрээг хамгаалах хүчтэй бүлэглэл ажиллаж байгаа
-Бид хад мөргөж,асуудлаасаа ухраагүй-
Эрх баригчид тоглоомын дүрмээ энэ онд багтаан кнопдох учиртай. Одоогийн байдлаар МАН можаритор давамгайлсан 48:28, АН 38:38 гэх хувилбарыг жинлүүрийн хоёр талд тавьчихаад нэгнээ ажиж байна. Хэн нь эхэлж буулт хийх бол хэмээн улс төрийн хүрээнийхэн тэднийг нүд салгалгүй ажина. Гэхдээ гол түлхүүр МАН-д байгаа талаар хэн хүнгүй ярьдаг. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой сонгуулийн тогтолцоо болон Оюутолгойн эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.
Улмаар улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарлавал зайлшгүй тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, бүс нутгийг жигд хөгжүүлэх асуудлыг давхар авч үзэх хэрэгтэй болно. Иймээс тухайн тойрог, бүс нутгийн эрх ашгийг хамгаалж чадах тэр хүнээ ард түмэн өөрсдөө сонгож, дугуйлах эрхийг нь нээлттэй байлгая. Манай нам энэ байр суурьнаасаа ухраагүй. Гэхдээ Сонгуулийн хуульд тогтолцооны болоод процессийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг 2008 оноос хойш ярьж байгаа.
Хоёрдугаарт нь, 2008 онд хоёр нам хамтарсан Засгийн газрыг байгуулах гэрээ байгуулахдаа “Сонгуулийн хуулийг боловсронгуй болгоно” гэж оруулсан болохоос биш тогтолцоог өөрчилнө гэж тусгаагүй. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгоно гэдэг нь процессийн хувьд тогтолцооны хувьд гээд олон асуудлыг хөндөж болно. Гол нь сонгууль шударга болох л учиртай. Сурталчилгааны үйл ажиллагаанаасаа эхлээд шударга, элдэв юм тараадаггүй, санал хураалт будлиангүй гэхчлэн хууль бус үйлдлүүд гарахгүй байх.
Бидний шаардлагын үр дүн гарна
-Пропорционалийг илүүд үзэж байсан МАН өнөөдөр мажоритор давамгайлсан тогтолцоог шүтэх боллоо. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ямар тайлбар хийх вэ?
-МАН-ын хувьд пропорционалийг түлхүү байх ёстой гэсэн байр суурийг эхнээс нь баримтлаагүй. Энгийнээр тайлбарлавал пропорциональ бол намаа дугуйлна, можаритор нь хүнээ дугуйлна. МАН-ын байр суурь аль болох хүнээ дугуйлахыг эрхэмлэсэн. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийн хувьд харьцангуй жигд хөгжиж байна.Улмаар улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарлавал зайлшгүй тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, бүс нутгийг жигд хөгжүүлэх асуудлыг давхар авч үзэх хэрэгтэй болно. Иймээс тухайн тойрог, бүс нутгийн эрх ашгийг хамгаалж чадах тэр хүнээ ард түмэн өөрсдөө сонгож, дугуйлах эрхийг нь нээлттэй байлгая. Манай нам энэ байр суурьнаасаа ухраагүй. Гэхдээ Сонгуулийн хуульд тогтолцооны болоод процессийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг 2008 оноос хойш ярьж байгаа.
-Гэхдээ 2008 оны сонгуулийн дараа пропорциональ элементийн талаар түрүүлж ам нээсэн нь МАН. Улмаар хамтарсан Засгийн газрын гэрээнд ч энэ талаар тусгасан байдаг. Тэгээд ч 100 хувь пропорциональ тогтолцоо бүхий Сонгуулийн хуулийн төслийг танай нам санаачилсан шүү дээ?
-Би 100 хувь пропорциональ тогтолцоог МАН санаачилсан гэдгийг мэдэхгүй. Намын зарим удирдлага, албан тушаалтнаас иймэрхүү байр суурь цухалзаж байсан. Тухайлбал, С.Баяр дарга пропорционалийг 2007 онд ярьж байлаа. Өнөөдөр тэр хүн пропорциональ биш можаритор нь илүү дээр юм гэсэн асуудлыг ярьж байх жишээтэй. Манай намын дарга С.Батболд өнгөрсөн хавар хоёр танхимтай парламент байгуулах саналыг гаргаж, дэвшүүлсэн. Энэ бол тухайн үед нь асуудлыг хөндөж, сэдвийн хүрээнд хүмүүсийн санаа бодлыг сонсох, зөв бурууг шүүн ярилцах байдлаар хувь хүн байр сууриа илэрхийлж буй юм. Түүнээс биш намын бодлого биш.Хоёрдугаарт нь, 2008 онд хоёр нам хамтарсан Засгийн газрыг байгуулах гэрээ байгуулахдаа “Сонгуулийн хуулийг боловсронгуй болгоно” гэж оруулсан болохоос биш тогтолцоог өөрчилнө гэж тусгаагүй. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгоно гэдэг нь процессийн хувьд тогтолцооны хувьд гээд олон асуудлыг хөндөж болно. Гол нь сонгууль шударга болох л учиртай. Сурталчилгааны үйл ажиллагаанаасаа эхлээд шударга, элдэв юм тараадаггүй, санал хураалт будлиангүй гэхчлэн хууль бус үйлдлүүд гарахгүй байх.
Өөрөөр хэлбэл, ард түмний өгсөн санал ямар нэгэн засваргүйгээр үр дүн нь гарч л байвал тогтолцоо ямар байх нь хамаагүй.
Энэ үүднээсээ Сонгуулийн тухай хуульд процессийн өөрчлөлтүүдийг нэлээн сайн тусгаж өгсөн. Ингэхдээ тогтолцоог холимог байлгах талаар хоёр намын ажлыг хэсэг ажиллаж байна. МАН-ын хамгийн сүүлийн байр суурь нь 48 нь тойргоос, 28 нь пропорциональ байхаар саналаа өгсөн. Урьд нь АН 38:38 гэж байхад манайх 52:24. Ойлголцохгүй болохоор нь бүх ард түмний санал асуулга явуулах санал гаргасан. Хариуд нь АН манайхыг 10 санал ухраахыг хүссэн. Иймээс 48:28 гэсэн хувилбарыг гаргаж ирлээ. Одоо АН-ын саналыг л хүлээж байна.-Д.Лүндээжанцан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байхдаа 100 хувь пропорциональ тогтолцоо бүхий Сонгуулийн хууль санаачлан өргөн барьж байсан. Тэгвэл энэ нь намын байр суурь биш тухайн гишүүний хүрээн дэх асуудал гэсэн үг үү?
-Д.Лүндээжанцан даргын санаачилсан хуулийн төслийг 100 хувь пропорциональ гэж үзэхгүй. Учир нь Монгол Улс 76 тойрогтой. Үүний дагуу 76 хүний нэрийг дугуйлна. Улмаар хүний авсан саналыг намын саналтай нэгтгэж байр эзлүүлнэ. Ийм байдлаар тухайн иргэн 76 хүнийг шилж, сонгох юм. Харин хүн биш шууд нам дугуйлж, намын авсан санал дээр хэн ч мэдэхгүй нэгэн парламентад орж ирэх боломж өндөр болно. Иймээс намын нэрийн дор үл бүтэх этгээдүүд шургалахаас болгоомжилж, можаритор элементийг нэгдүгээрт тавьж буй юм. Д.Лүндээжанцан даргын хувьд хүн нь нэгдүгээрт жагсана. Тэгэхээр 100 хувь пропорциональ гэж ойлгож болохгүй.-МАН өнгөрсөн хугацаанд байр сууриа хэдэнтээ өөрчиллөө. Тухайлбал, 52:24 байсан бол бүх ард түмний санал асуулга. Эцэстээ 48:28 гэсэн хувилбарыг гаргаж ирлээ. Үүнээс ажихад МАН өөрт ашигтай хувилбарыг эрээд байгаа юм биш үү гэж хардаж болохоор байна?
-Аль болох асуудлыг шийдвэрлэх эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Хэрэв ойлголцохгүй, зөвхөн өөрийн эрх ашгаа нэгдүгээрт бодсон бол 52:24 гэсэн байр суурь дээрээ хатуу байх, эсвэл хуучин тогтолцоогоо өөрчлөхгүй гээд гөжиж болох л байсан. Гэхдээ бид тэгээгүй. 76 можаритор байсныг 52:24 болгож буулт хийлээ. Үүнийг бас хүлээн авахгүй болохоор нь ард түмнээсээ асууя гэсэн.Ард түмнээсээ асуухаас айж, эмээгээд байгаа бол 48:28 гэсэн хувилбарыг санал болголоо.
Энэ нь асуудлыг аль болох шийдэх гэж оролдож байна. Түүнээс биш ийм тогтолцоо байвал бидэнд ашигтай, бид ялна гэсэн байдлаар өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж асуудлыг шийдэхгүй гацаагаад байгаа юм биш. Иймээс ойлгох хэрэгтэй. Бид асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээж байна. Зүгээр нэг хичээх биш үйлдэл хийж байна. Бид хичээж байна гээд ярих нэг өөр, хийх нэг өөр шүү. Тэгэхээр бид хэлж, бас хийж байна.-2012 оны сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ. Зарим гишүүний хувьд булхай, луйвар жинхэнэ утгаараа цэцэглэнэ гэж үзэж байна. Харин таны хувьд?
-Одоогийн Сонгуулийн тухай хууль нэр дэвшигчдэд хүнд дарамт авчирдаг. Ялсандаа ч, ялагдсандаа ч адил. Энэ тогтолцооны хувьд сонгууль гэж юу болдог, ямар хүчин зүйл нөлөөлдөг, ямар хууль бус зүйл гарч болдгийг хангалттай мэдрүүлдэг. Ёстой л хазахаас бусад байж болох бүхий л аргыг хэрэглэнэ. Нэг намын нөхдүүд хоорондоо өрсөлдөж байна. Ялахын тулд хичээж, бусад нэр дэвшигчийн үйл хөдлөл, зан ааш араншинг олж харна. Ялсан хэрнээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох нь бий.Өнөөдрийн байдлыг ч гэсэн хар л даа.
Ялчихаад нэг тойргийн гурван гишүүн хүртэл нэгдэж, хамтарч чадахгүй байна. Тэгэхээр ялсан нь ийм байгаа юм чинь ялагдсан хүнд бүр ч илүү сэтгэл зүйн дарамттай хууль. Иймээс хэн ч ийм дарамтыг дахиж мэдрэхийг хүсэхгүй байгаа. Учир нь тэд Сонгуулийн тухай хуульд анхаарах ёстой зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон. Иймээс хуулийг хэрхэн өөрчилбөл шударга, цэвэр өрсөлдөөн бий болох талаар тархиа гашилгаж сууна. Ийм учраас Сонгуулийн тухай хууль процессийн хувьд өөрчлөлт орсон гэж болно.Бидний шаардлагын үр дүн гарна
-Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх нь зүйтэй хэмээн та нөхдийн 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тодорхой ахиц гарах нь уу?
-Оюутолгойн талаар би эхнээсээ л байр суурь тодорхой байсан. Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Дараа нь нам, бүлэг хүмүүсийн эрх ашгийг тавих учиртай. Иймээс Монголын Улсын эрх ашиг Оюутолгойн зарим зүйл заалтад нийцэхгүй байгаа тул сайжруулах асуудлыг тавьсан. Харамсалтай нь үйлдэл хийгдэхгүй байна.-Гэхдээ Төрийн гурван өндөрлөг УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлсэн. Харин та нөхдийг улстөржиж байна хэмээн хэлсэн. Магадгүй сонгууль дөтөлсөн учраас тэдний хэлсэн үг ортой юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Бидний дунд улс төр хийж байгаа хүн байхгүй. Гэнэт энэ асуудлыг босгож ирээгүй гэдгийг ч бодох хэрэгтэй. Магадгүй гэнэт гаргаж ирсэн бол улс төр хийж байна гэж ойлгож болох юм. Иймэрхүү гишүүд байдаг нь үнэн. Гэтэл энэ 20 гишүүний юу хэлж, ярьж байсныг протукол, хэвлэл мэдээллийн хэрэгслээс шүүж харах хэрэгтэй. Зөвхөн энэ 20 гишүүн ч асуудлыг яриагүй.Харин Монгол Улсын хууль тогтоох байгууллага УИХ-ын байр суурь.
Учир нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт байнга үүрэг өгч байгаа. Хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга энэ талаар байнга хэлж байна гэдэг УИХ-ын 57 дугаар тогтоол хэрэгжээгүй байна гэсэн үг. 20 гишүүн ч УИХ-ын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар л шаардлага тавьсан. Оюутолгойн гэрээг хамгаалахын тулд маш хүчтэй бүлэглэл, нөлөөлөл ажиллаж байгаа. Тэд нар маань бидний үйлдлийг харлуулж, гуйвуулах хэрэггүй гэж хэлэх байна.-Та нөхдийн тавьсан шаардлагад Төрийн гурван өндөрлөг хариу хэлчихлээ. Одоо дараагийн арга хэмжээ гэж бий юу?
-Асуудлыг хэтэрхий муйхарлаж, хурцатгах нь бидний зорилго биш. Харин аль болох зөвшилцөж, ойлголцож асуудлыг шийдвэрлэх юм. Иймээс огцом шийдвэр гаргаж, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах талаар бодохгүй байна. Хэзээ нэгэн цагт магадгүй дараагийн парламент монголчуудын нийтийн эрх ашгийг хөндсөн энэ асуудлыг сөхөх л болно. Манайхан Оюутолгой ашиг олоод эхлэг, орлого олоогүй байхад нь асуудал битгий тавиач гэх зүйл ярьж байна. Гэхдээ бид хад мөргөж, асуудлаасаа ухраагүй шүү. Хэзээ нэгэн цагт бидний шаардлагын үр дүн гарна.-Тэр үед оройтсон байх юм биш үү?
-Үр дүн нь оройтоогүй байна. Тиймээс эмзэглээд байх зүйлгүй. Үе үеийн парламент энэ асуудлыг хөндөх болно. Улмаар монголчуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг. Бидний тавьж байгаа шаардлага ч зөв гэдэгт итгэлтэй байна.-Анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэсэн 57 дугаар тогтоолын 3 дахь заалт таны санаачилсан хуулийн төсөл. Гэтэл энэхүү заалтыг Засгийн газар буруу ойлгов уу, эсвэл?
-Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын хувь эзэмшлийн хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэх, гэхдээ эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ, 150 сая ам.доллараас дээш бол.Засгийн газар энэ заалтыг баримталсан гэдэг.
Үнэхээр Монгол Улсын эрх ашигт нийцэж байвал холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах асуудлаа гэрээний төсөлтэй хамтад нь оруулж ирэх талаар УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн. Үүний дагуу Газрын тухай, Усны тухай, Авто замын, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх асуудлыг шийдсэн. Харин гол оруулж ирэх 30 жилийн хугацааг нааш татах заалт орхигдсон юм. Нөхмөгц гэдэг үг дараа гэсэнтэй утга нэг. Ажлын дараа уулзья гэвэл 18.00 цагаас хойш уулзахтай л адил. Монголчууд ингэж ойлгож, тайлбарладаг. Оюутолгойн гэрээнд анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын хувь хэмжээ 50-аас доошгүй хувьд хүрэхээр тогтоолоор тодорхой зааж өгсөн. Харамсалтай нь, ажил хэрэг болсонгүй.-Тэгвэл Засгийн газар энэ утгыг ойлгоогүй гэж үү?
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг нийцүүлсэн гэж байгаа болохоор Монгол хэл мэддэггүй л хүмүүс юм байлгүй.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.