2011.08.17
Ж.Батсуурь: Сонгуулийн будлиан тогтолцооноос болдог гэвэл өрөөсгөл
УИХ-ын гишүүн Ж.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа
-Та хаврын чуулганы завсарлагаар ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Бэлчээрийн тухай болон Дэд бүтэц, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтсан. Завсар зайгаар нь тойргийнхоо сонгогчидтой уулзах, нөхцөл байдалтай танилцах гээд ажил нэлээд байна. Иргэд, сонгогчидтой уулзаж явахад хүүхдийн сургалтын төлбөр, орон гэр өгөөч гэсэн хүсэлт гарах нь эрс багасжээ. Улс орны болон бүс нутгийн хөгжил, ажлын байрны талаар асууж, санал бодлоо илэрхийлдэг болсон нь ажиглагдлаа. Малчид гэхэд л Бэлчээрийн хуулийг батлах уу, хэрхэн зохицуулах талаар тодруулж байх жишээтэй.-Иргэдийн дунд УИХ-ын сонгуулийн хууль хүлээлт үүсгэлээ. АН-ын гишүүд Монгол Ардын Намынхан уг хуулийг батлуулах сонирхолгүй гэх болсон. Үнэхээр тийм зүйл бий юу?
-УИХ-ын сонгуулийн хуулиар УИХ-д голлох суудалтай хоёр нам санал зөрсөн асуудал бий. Монгол Улс өөрийн онцлогтой. Хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн тулд тойргийн зарчимтай байх ёстой. АН-ынхны санал болгосон намын нэр дугуйлах биш Үндсэн хуульд заасан монгол хүний сонгох, сонгогдох ёстой гэсэн зарчмаар явъя гэж Монгол Ардын Нам 50:26 хувилбарыг сонгох байр суурь баримталсан. Түүнээс биш сонгуулийн хууль, тогтолцоог шинэчлэхээс буцаагүй. Үндсэн хуулийнхаазаалтыг зөрчихгүй баримтлах ёстой. Пропорцианаль болон мажоритар тогтолцооны аль алинд нь давуу тал бий. Сонгуулийн будлиан зөвхөн тогтолцооноос болсон гэвэл өрөөсгөл ойлголт. Манай улсын газар нутаг өргөн уудам,хүн ам цөөн, тархай бутархай суудаг учраас сонгогчдыг худалдаж авах зэргээр сөрөг үзэгдэл гардаг.-Монгол Ардын Намаас зохион байгуулсан "Ард түмнээ сонсъё"аяны хүрээнд Та ажлын хэсэг ахалж бүх сумандаа ажиллажээ. Намын гишүүд, сонгогчдын сэтгэгдэл ямар байна вэ?
-Монгол Ардын Намын "Ард түмнээ сонсъё" аяны хүрээнд сонгогдсон тойргийн бүх суманд ажиллаж, сонгогчидтой уулзаж, өдөрлөг зохион байгууллаа. Малчид маань сум, аймгийн төвд хурал цуглаанд ирж оролцох зав боломж хомс байдаг. Намын удирдлага ард түмнээ сонсоно гэдэг ач холбогдолтой. Иргэд өөрсдийг нь хэн сонсож, дэмжиж байна гэдэгт нааштай ханддаг. УИХ-ын баталсан хууль, тогтоомж орон нутагт хэрхэн хэрэгжиж буйтай танилцаж, эрүүл мэнд, боловсролын байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Ажлын хэсгийнхэн нийт 14 мянган хүнтэй уулзсан байна. Засгийн газраас ч төлөөлөл ирж оролцдог .нь илүү их үр дүнтэй. Иргэдийн дунд УИХ-аас гарсан шийдвэр, Засгийн газрын зохион байгуулсан ажлыг буруу зөрүү ойлгох нь бий. Энэ бүхэнд албаны хүмүүс бодит хариултыг өгч буйгаараа аян онцлогтой юм.-Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр байсан түүх бий. Мөн шинээр үйлдвэр байгуулах шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
-Байгалийн баялгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг төр засаг эртнээс оролдож, эрмэлзэж ирсэн. Дэлхий нийт даяаршиж буй нь бидний хүлээлтийн үе дуусаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран байгалийнхаа баялгийг ашиглах боломжийг нээж байна.Улсын хэмжээнд долоон компани нефть боловсруулах үйлдвэр байгуулах эрх, тусгай зөвшөөрөл авсан.
Тэднээс түрүүлж "Содмонгол" компани шав тавьж, ажлаа эхэллээ. Дорноговьчуудын хувьд баяртай үйл явдал боллоо. Төмөр зам, босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам, аж үйлдвэрийн цогцолбор байгуулна гээд говийнхон төдийгүй монголчууд олон мянган ажлын байртай болох, амьдрал ахуй нь дээшлэх, улс орон хөгжих боломж улам бүр нэмэгдэж байна. Засгийн газарт УИХ-аас үүрэг чиглэл өгсөн. Дэд бүтцийг өргөтгөх, хатуу хучилттай замаар аймгуудыг холбоход олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах шаардлага бий.Нийтлэлч
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.