Ард түмнээ сонсъё аян өндөрлөв
2011.08.15

Ард түмнээ сонсъё аян өндөрлөв

МАН-аас зохион байгуулж байгаа “Ард түмнээ сонсоё” аяны хаалтын ажиллагаа өчигдөр Дорноговь аймагт боллоо. Засгийн газраас боловсруулсан төслөөр бол тус аймагт аж үйлдвэрүүд олноор баригдах учиртай. Түүнчлэн босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замын гол бүс болох юм. Гэвч үүнээс өмнө төлөвлөсөн ажлууд одоо хэр нь биеллээ олоогүй байгаа тул хэрэгжүүлэх талд анхаарлаа хандуулахыг нутгийн зон олон ирсэн зочдоос хүслээ. Учрыг тайлбарлавал, Засгийн газар Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгохоо амласнаас хойш 10 гаруй жилийн нүүр үзсэн ч тэнд одоо хашаа хатгаснаас өөр ажил хийгдээгүй аж. Нөгөөтэйгүүр, чөлөөт бүс байгуулах үүрэг хүлээсэн элбэн тохинуулагч нар машин унаад л давхиад байдаг, юу хийж буй нь мэдэгддэггүй. Тэгсэн хэрнээ төсвөөс цалинжаад суучихдаг. Уг нь чөлөөт бүсийг төлөвлөснийхөө дагуу байгуулчихвал эдийн засгийн үр өгөөж нь өндөр тусна гэж дорноговьчууд үзэж байна.


Энэ удаагийн “Ард түмнээ сонсоё” хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Чулуунбат, Д.Загджав нар оролцож байна. Тэд дорноговьчуудын хүсэлтийг шийдвэрлүүлэх талд идэвхитэй ажил хийхээ энэ үеэр онцоллоо.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.