Г.Баярсайхан : Жирийн гишүүд сонгогддог, олигархиуд томилогддог байж таарахгүй
Сонгуулийн тогтолцоо бус хамгийн гол нь сонгуулийг шударга явуулах нь чухлыг гишүүд онцолж байгаа. Хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрэлгүй маргаантай байгаагаас үзэхэд ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах магадлалтай гэж үзэж буй хүн олон байна.
-Сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай. Хоёр нам ингэж тохирсон. Гэвч Ардын нам тохиролцож чаддаггүй юм байна. Үүнийгээ ч харуулж өөрсдийнхөө зорилгыг гүйцэлдүүлчхээд хэлснээсээ ухарсан. Нам доторх хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалдгаас ард түмний төлөө үйлчилдэггүй юм байна.Сонгуулийг пропорционалиар явуулах ёстой. Цаашид ч тийм байх учиртай. Гэтэл намууд хувийн компани шиг авирлаж, нам дотор олигархиуд олширсон өнөөгийн нөхцөлд жирийн гишүүд сонгогддог, олигархиуд нь томилогддог байдал руу орчих гээд байна. Ийм байж таарахгүй. Хамгийн гол нь хамтарсан нөхөд олиггүй учраас сонгуулийн тогтолцоонд зөвшилцөж чадахгүй байгаа юм. Үүнээс дүгнэхэд "Лам олдохгүй бол буцахдаа чамайг залъя" гэгчээр сонгууль 2008 оны хэлбэр дээр бууж магадгүй байна.