Ж.Энхбаяр:Хэнээр төр бариулахаа ард түмэн өөрсдөө сонгог
2011.07.05

Ж.Энхбаяр:Хэнээр төр бариулахаа ард түмэн өөрсдөө сонгог

-Ард нийтийн санал асуулга явуулахыг та дэмжиж байна уу?-

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд үндсэндээ Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудал болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулахаар нэгдсэн ч
АН-ын бүлгээс эцсийн шийдвэр гаргаагүй байна. Ард нийтийн санал асуулга явуулахад 10 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. УИХ-ын гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгө сонин биш. 2012 оны сонгууль ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, хүчин төгөлдөр байх учиртай. Учир нь өнөөдөр Монгол Улс бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа эрдэс баялгийн салбараараа томоохон тоглогч болон гарч ирлээ. Энэ үед ард нийтийн нийтлэг эрх ашиг хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, хэнээр төр бариулах вэ гэдгээ ард түмэн өөрсдөө сонгох нь шударга. Ирэх сонгуулийг хүчингүй болгох гадна, дотныхны сонирхол байна. Ийм хариуцлагатай үед хүнээ эсвэл улс төрийн намаа сонгох уу гэдгийг ард түмэн шийдэг. Би хувьдаа монголчууд хүнээ сонгох нь чухал гэж бодож байна. УИХ-д эх оронч, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг хүн хэрэгтэй. Ард түмэн элдэв төсөл хөтөлбөр гээд хуйлаатай цаасанд зөндөө л хууртлаа. Эцсийн дүндээ асуудлыг ард түмнээр шийдүүлэх нь хувьсгал нэртэй элдэв захиалгат улс төрийн турхиралтаас сэргийлэх үндэсний дархлаа болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.