Конгрессын гишүүд Байнгын хороодын дарга нартай уулзлаа
2011.06.10

Конгрессын гишүүд Байнгын хороодын дарга нартай уулзлаа

Манай улсад зочилж байгаа АНУ-ын Конгрессын гишүүд өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь нартай уулзлаа. Эрхэм гишүүд Их Хурлаар хэлэлцэгдэж буй олны анхаарлын төвд байгаа хуулиудын талаар зочдод танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-аар удаан хугацаагаар яригдсан сонгуулийн хуулийг шинэчлэх асуудал яригдаж байна. Өмнө нь УИХ-ын сонгууль мажоритар системээр явж ирсэн. Харин одоо хосолмол системээр сонгуулийг явуулах асуудлыг ид хэлэлцэж байна. 2008 онд болсон сонгууль улс төрийн хувьд зөрчилдөөнтэй явагдсан болохоор энэ системийг өөрчлөх талаар сүүлийн гурван жил ярьж ирлээ. Одоогоор пропорциональ, мажоритар системээр явуулах тойрог, мандатын асуудал дээр маргаантай байгаа бөгөөд хаврын чуулган завсарлахаас өмнө асуудлыг улс төрийн шийдлийн замаар шийдэх байх хэмээсэн.

 

Гишүүд сүүлийн найман жилийн турш яригдаж ирсэн Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн талаар АНУ-ын Конгрессын гишүүдэд дуулгаж байсан.

 

Тэд Монгол Улсын ардчилалыг эхнээс нь дэмжиж, хөгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа АНУ-д талархалтай байдгаа мөн илэрхийлсэн юм.

 

АНУ-ын Конгрессын гишүүн Дэвид Драйэр, Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. Монгол Улсын ардчилал үсрэнгүй хөгжиж, эдийн засаг нийгэм ч хурдтай өөрчлөгдөж байгааг харахад таатай байна хэмээсэн. УИХ-ын Судалгааны төвөөс тавьсан судлаач ажилтан солилцох, харилцан туршлага судлах саналыг нааштайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлээд хамтран ажиллах үүд хаалга байнга нээлттэй хэмээлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.