Ж. Сүхбаатар: Ядаж нэг алхам ч хамаагүй урагшлах хэрэгтэй
2011.05.31

Ж. Сүхбаатар: Ядаж нэг алхам ч хамаагүй урагшлах хэрэгтэй

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах уу?

УИХ-ын сонгуулийг 2012 онд ямар тогтолцоогоор явуулах талаар эрхэм гишүү­дийн санал бодлыг та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.

Сонгуулийн тогтолцооны талаар  таны бодол. Аль хувилбараар сонгууль явуулах нь Монгол Улсад ашигтай вэ. Яавал шударга сонгууль болох бол. Сонгуулийн системийн олон хувил­баруу­даас алийг нь дэмжиж байна?

Ж. СҮХБААТАР: ЯДАЖ НЭГ АЛХАМ Ч ХАМААГҮЙ УРАГШЛАХ ХЭРЭГТЭЙ
-Одоо байгаа мажоритар системээс урагш ахих нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна. Яаж пропорциональ системийн болоод мажоритар системийн давуу талыг энэ хосолмол системд оруулах вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Мажоритар систе­мийн давуу тал нь маш ойлгомжтойг. Пропорционалийн давуу тал нь намд тулгуурлаж мөрийн хөтөлбөрийг чухалчилж томоохон үр дүнд хүрч чаддаг. Үүний сул тал нь эргэх холбоо сулардаг. Иймд энэ хоёр системийн сайн талуудыг нь шингээж, саар талуудыг нь арилгах болж байна. Иймд ачааны хүндийг үүрч буй парламентад суудалтай МАН, АН болон бусад улс төрийн намын удирдлагууд харилцан буулт хийж, улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй.


Энэ талаар гишүүдийн байр суурь олон янз байгаа. 50:26, 38:38 гэсэн хэсгүүд ч байна. 52:24 рүү ч орж байгаа гишүүд байна. Бүр 100 хувь хуучин 76 гаараа байя гэсэн хүмүүс ч бий. Тогтолцооны шинэчлэл нь амаргүй үйл явц тул энэ талууд байр сууринаасаа буулт хийх хэрэгтэй. Жишээлбэл 52:24 дээр очсон ч ахиц гэсэн үг. Сүүлийн арван жил энэ талаар ярьсан байхад гуравны нэгд ч өөрчлөлт хийгдээгүй. Дорвитой өөрчлөлт хийхийн тулд ядаж нэг алхам ч хамаагүй урагш алхах хэрэгтэй. Мөн өөрсдийнхөө л хувилбарыг зөвшөөрүүлэхгүй бол хуучин хувилбараараа байна шүү гэж байгаа нь өөрөө хариуцлагагүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.