Сонгуулийн автоматжуулсан системийг засгийн газар зарчмын хувьд дэмжиж байна
2011.05.04

Сонгуулийн автоматжуулсан системийг засгийн газар зарчмын хувьд дэмжиж байна

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нарын гишүүд “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулсан байна.

Энэ нь сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүн гаргах зэрэг сонгуулийн үе шатны ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох, сонгогчдын сонголтыг будлиулж, дүнг гажуудуулах аливаа оролдлогыг хаах зорилготой юм.

 

Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо. Хуулийн төслийг эцэслэн боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн дүнг гаргах журмыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх эсэх асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн уг автоматжуулсан системийг бий болгосноор иргэний бүртгэлийн мэдээллийн сантай хэрхэн уялдах, сонгогчдын шилжилт, хөдөлгөөний талаарх байнгын бүртгэлийг хэн хийж байх, санал хураалтын үед санал тоолох хэдэн машин шаардлагатай болох, уг системийг бүрдүүлэх, суурилуулахад төсвөөс хэдий хэмжээний зардал гарах зэрэг бусад нарийвчилсан тооцоо, судалгааг өөрийн орны нөхцөл байдал болон бусад орны туршлагыг үндэслэн хийх шаардлагатай байна гэж  үзлээ.

 

Мөн сонгуулийн үед ямар нэг будлиан маргаан гарсан тохиолдолд гараар тоолох асуудлыг төсөлд тусгах саналаа уламжилжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.