С.Эрдэнэ гишүүн СЕХ-ноос 10 сая төгрөг авахаар болов
2011.06.28

С.Эрдэнэ гишүүн СЕХ-ноос 10 сая төгрөг авахаар болов

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос 10 сая төгрөг нэхэмжилжээ. Тэрээр нэхэмжлэлдээ "УИХ-ын гишүүнээр сонгогдож түр үнэмлэхээ авсан С.Эрдэнийн нэрийг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д өргөн мэдүүлэхгүй удаашруулж, улмаар гишүүний бүрэн эрхийг удаан хугацаагаар хэрэгжүүлэх боломжгүй болгосон хууль бус шийдвэр, үйлдэл, эс  үйлдэхүйг тогтоож өгнө үү. Мөн тус хорооны хууль зөрчсөн үйл ажиллагааны  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ миний бие гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж  чадаагүй учир гишүүний бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэн хэрэгжүүлж эхлэх хүртэлх хугацааны буюу 2008 оны наймдугаар сарын 19-н хүртэлх 13 сар 11 хоногийн цалин хөлс болох 10,306,000/Арван сая гурван зуун  зургаан мянга/ төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргуулж өгнө үү. Хуулийн байгууллага тойргийн болон хэсгийн хорооны гишүүд санал хураалтын дүнг өөрчилсөн, хуурамчаар баримт бүрдүүлсэнтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа тохиолдолд сонгуулийн үр дүнг өргөн мэдүүлэх асуудлыг хойшлуулах хууль зүйн үндэслэл Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид огт байдаггүй байна.

 

Ийм бодит нөхцөл байдлыг үл  харгалзан гуйвуулсан СЕХ, түүний дарга асан Б.Баттулга нь УИХ-д сонгогдогчдын нэрсийг өргөн мэдүүлэх үүргийг ноцтой гажуудуулсан билээ. Дахин хэлэхэд хуулийн байгууллага шалгаж байгаа учир УИХ-д өргөн барих асуудлыг хойшлуулна гэсэн хэм хэмжээ аль ч хуулийн ямар ч хэсэгт огт байхгүй байхад СЕХ, түүний дарга Б.Баттулга хуулиас дээгүүр шийдвэр гарган намайг хохироосон болно. Түүнээс гадна СЕХ-ны дарга  Б.Баттулга өргөн мэдүүлсний дараа сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн зөрчил гарсан нь тогтоогдож сонгуулийн үр дүн өөрчлөгдөх үр дагавар үүсвэл яах вэ хэмээн хий дэмий болгоомжилсон дүр эсгэх хэрэггүй байсан бөгөөд ийм  нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцон дахин санал хураах. харин хуулиар дахин санал тоолох асуудал зохицуулагдаагүй байгаа боломж өнөөдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу байгаа гэдгийг эрх биш сонгуулийн төв байгууллага мэдэж байгаа гэдэг нь ойлгомжтой атал ийнхүү асуудлыг удаашруулан сонгогдсон гишүүнд хохирол учруулан, цаашлаад сонгогчдын эрх, ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн үйл ажиллагаа болсон" хэмээжээ. Тэрээр долоон үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасныг өнгөрсөн пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд СЕХ хууль зөрчсөн гэж шийдвэрээ гаргажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.