Ч.Улаан: Улс орны хөгжил дэвшилд зөв тусах хувилбарыг гаргах нь чухал
Сонгуулийн тогтолцоо бус хамгийн гол нь сонгуулийг шударга явуулах нь чухлыг гишүүд онцолж байгаа. Хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрэлгүй маргаантай байгаагаас үзэхэд ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах магадлалтай гэж үзэж буй хүн олон байна.
-Олон нийт сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгааг тодруулах ёстой. Өнөөдөр хэн түүнийг бүрэн дүүрэн илэрхийлж, тодорхойлж чадаж байна вэ. Түүнээс биш түрүүлж юм уу, эсвэл чанга дуугарсан нь ард түмний байр, суурийг илэрхийлнэ гэсэн хууль байхгүй. Тиймээс парламентынхаа жишгээр цөөнх нь саналаа тавьж, олонх хэлэлцэж шийдэх учиртай, Парламентыг төвшинд хэлэлцэж чаддаггүй юм бол, ард түмэн үнэхээр тэгж хүсэж байгаа бол сонгуулийг ямар хувилбараар явуулах нь оновчтой вэ гэдэг асуудлаар асуулга явуулах нь зүйтэй. Аль нэг нам нь сонгуульд ингэж оролцвол манайх ялагдана, тэгж орвол илүү оноо авчихна гэж хандах учиргүй. Монгол Улсын ойрын ирээдүйд,улстөр, улс орны хөгжил дэвшилд оновчтой тусах, зөв шийдвэр гаргах тийм хувилбарыг сонгох ёстой. Энэ үүднээс асуудалд хандаасай.