Н.Батцэрэг сайд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ардын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2016.05.25

Н.Батцэрэг сайд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ардын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ардын засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад Хэргийн Яам болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн 2016 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хуралдааны протколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол Хятадын Сүмбэр-Рашаан боомтын хилийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, хоёр талын хилийн аялал жуулчлалын бүсийн оновчтой хувилбарыг гаргах, аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, зураг төсөл, маршрут тогтоох ажлыг хийж, хяналт шалгалтын нөхцлийг хангах дэд бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.