Цэцэрлэгт хүрээлэнгийн модны мэдээлэл цахим санд байршдаг болжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2016.05.16

Цэцэрлэгт хүрээлэнгийн модны мэдээлэл цахим санд байршдаг болжээ

УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Парламент 2” төгөлд мод тарилаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон мод тарих энэ удаагийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд болон 100 гаруй аж ахуйн нэгж, их, дээд сургууль болон дунд сургуулиудын төлөөлөл, 4000 орчим иргэн оролцож 14 нэр төрлийн 3500 орчим мод, бут, сөөг тарилаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Эх дэлхий. байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна.

Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм.

Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө узэмжтэй. цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарих үндэсний өдрийн нээотийн арга хэмжээ болсны дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа Д.Сарангэрэл, Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс “Парламент 2” төгөлд мод тарилаа.

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн тарьсан мод бүрт ОК код бүхий чип зүүж, холбогдох мэдээллийг цахим санд байршуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тухайн модны чип дэх кодыг гар утас болон цахим төхөөрөмжөөр уншуулахад хэн, хэзээ тарьсан талаар болон тухайн модны талаар холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой болсон гэдгийг цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд УИХ-ын даргад мод тарьсан талаарх гэрчилгээг цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гардуулан өгсөн юм.