Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжихэд хамтын ажиллагаа шаардлагатай
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулганаар "Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөр”-ийг баталж, 2030 оныг хүртэл хэрэгжих Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг тодорхойлсон билээ.
Энэхүү хөтөлбөр нь шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй дэлхийг бий болгохыг эрмэлзэж, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчныг хамгаалах, бүх нийтэд үр өгөөжөө өгөх дэлхийн хөгжлийн төлөө хамтран ажиллах үүрэг хариуцлагыг улс орнуудад ногдуулсан юм. Монгол Улс ч энэхүү хөтөлбөрт нэгдэн 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхээ амласны үндсэн дээр Засгийн газар“Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” уулзалт семенарыг өчигдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад яам агентлаг, их дээд сургууль, шинжпэх ухааны байгууллага мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл, олон улсын төсөл хөтөлбөр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын топвортой хөгжлийн үзэл баримтлал ногоон хөгжпийн бодлогын уялдааг хангах арга зам, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх боломж, нөхцөлүүдийг бий болгох талаар хэлэлцсэн юм.
Энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ногоон хөгжлийг дэмжих түншлэлийн асуудал манай улсад ямар түвшинд хэрэгжиж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин топнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэраглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин давахаар байна гэсэн судалгаа байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал,үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байгаа юм. Монгол Улсын хувьд газар нутгийн хадгалсан. Бидэнд байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талаа ашиглаж ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна.
Нөгөө талаас, байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 15-40 насны залуус 47.2 хувийг эзэлж байгаа. Нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна.
-Засгийн газар, БОНХАЖЯ ногоон хөгжлийг дэмжих асуудлаар ямар ажлууд хийгээд байна вэ?
-Монгол Улсын илүү хүртээмжтэй, ногоон хөгжил рүү шилжих хөгжлийн явцад гарсан нэн чухал амжилт бол 2014 онд УИХ-аар Ногоон хөгжлийн бодлогыг баталж, 2030 он гэхэд хүрэх стратегийн зургаан үндсэн зорилтыг дэвшүүлсэн явдал юм. Ногоон хөгжлийн бодлогод тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгох, оновчтой хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлэх стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр сард Засгийн газар Ногоон хөгжпийн бодпогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж уг төлөвлөгөөнд нийт 255 үйл ажиллагааг 2030 хүртэлх хугацаанд хийхээр төлөвлөөд байна.
-Энэ уулзалтын гол зорилго юу байв?
-Монгол Улсын топвортой хөгжпийн үзэл баримтлал, ногоон хөгжпийн бодлогыг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулганаар баталсан Топвортой хөгжлийн зорилготой нийцүүлэн хэрэгжүүлэхэд дотоод, гадаадын санхүүжилтыг дайчлах, хамтын ажиллагаанд уриалахад оршиж байна. Өнөөдөр Монголд нэн чухал ач холбогдолтой олон хөтөлбөр санаачлага хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч 2030 он гэхэд эдийн засгийн топвортой хөгжилд хүрэхийн тулд төр засаг, хувийн хэвшлийн хүчин чармайлт, хамтын ажиллагааг илүүтэй нэмэгдүүлэх, өргөжүүлэх шаардлагатай.
-Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа зүйлс юу байна вэ?
-Яг энэ асуудлаар бид одоо хэлэлцэж байна. Дан ганц хөгжлийн талаар яриад байх бус дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Түншлэлийг хөрөнгө оруулалт, мэдлэг мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэрэг арга механизмаар хөгжүүлж. бүхий л салбарт манлайлалыг ханган ажиллах шаардлага тулгарч байгааг бүгд дэвшүүлж байна.