Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноен Ли Зин Жао-той уулзлаа
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Хөгжлийн төлөөх аялал жуулчлал" олон улсын анхдугаар чуулга уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноен Ли Зин Жао Н.Батцэрэг сайдыг хуучин танилын ёсоор хүлээн авч уулзан, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Ноён Ли Зин Жао чуулганы эхний уулзалтаа Н.Батцэрэг сайдаар ийнхүү эхлүүлж "зангиатай" хийгээд "зангиагүй" уулзалт хийв. Энэхүү анхдугаар олон улсын хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БНХАУ-ын Засгийн Газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 100 гаруй улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна.
Чуулган "Дэлхийн хөгжил, энх тайвны үйлсэд аялал жуулчлалын нөлөөлөл" сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа ба Тогтвортой Хөгжил-2030 төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн зорилттой холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ядуурлын түвшинг бууруулах, дэлхийд энх тайван тогтооход аялал жуулчлалын салбар хэрхэн нөлөөлж болох талаар сайд нарын түвшинд хэлэлцэх бөгөөд үүний үр дүнд Бээжингийн тунхаг бичиг гарах юм байна.