Ногоон хатагтай Б.Саранчимэг мод тарих "Challenge"-ыг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ц.Алтанцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг болон зарим УИХ-ын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дамбадаржаа дахь Ой судалгаа, хөгжлийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Харин Дархан-Уул аймагт ажиллаж байгаа
Мод тарих үндэсний өдөртэй болсоноос хойш долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор манай улсын сая гаруй иргэн,
55400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь буюу 5.6 сая мод ургаж буй гэсэн дүн мэдээг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна.
Энэ нь мод тарьчихаад тордолгүй орхидог байсан хуучны ханддага ул болж, энэ чухал ажилд хандах иргэдийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарсныг илтгэж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мод тарих үеэрээ онцолж байлаа. Засгийн газар ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл санааг тэргүүлэх чиглэлээ гэж үзэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг тэргүүлэх чиглатийн яам болгосон.
Цаалаад нийслэл, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн төлөвлөлтийг тодорхой тусгах, тарьсан модоо арчлах, хамгаалах ажилд мэргэжлийн байгууллагын туслалцаа авах, баг, хорооны бичил цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын нэрэмжит ойн төгөл бий болгох санал санаачилгыг дэмжиж ажиллахаар болсон гэдгийг ч дуулгасан юм.
УИХ-ын дарга З.Энхболдын очиж мод тарьсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ удаад УИХ-ын, УИХ-ын Тамгын газар. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөгжлийн банк, Үндсэн хуулийн цэц зэрэг төрийн байгууллагууд. мөн төрийн бус байгууллага, 100 гаруй аж ахуйн нэгж, их, дээд сургууль болон дунд сургуулиудын төлөөлөл болох 4000 орчим иргэн оролцож 14 нэр төрлийн 3500 орчим мод, бут, сөөг тарилаа.
Үндэснийцэцэрлэгтхүрээлэнгийн хувьд энэ жил АСЕМ-ын чуулга уулзалт болохтой холбогдуулан байгууллага, иргэдээс мод тарих хүсэлт ихээр ирүүлж байгааг дуулгасан юм. Мөн тэрбээр, урьд өмнө тарьсан моднуудад бүртгал хийгдэж байгаагүй бөгөөд энэ жилээс олон улсын стандартыг дагаж мөрдөх зорилгоор санхүүгийн тайландаа моднуудыг бүртгэж тоолох, ингэхдээ энэ жилийн мод тарилтаас эхлээд бар коджуулах хэлбэрийг анх удаа хийж туршиж үзэхээр ажиллаж байгаа аж.
Энэ жилийн хувьд 4000 орчим мод тарихаар төпөвлөөд байгаа юм. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” мод тарих бус сүүоийн үед сошиал ерөнцөд мода болоод байгаа “сhalenge”-ыг “Ногоон хатагтай” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг эхлүүллээ. Тэрбээр “Мод тарих дуудлага-Тгее рlanting сhange”-ыг “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүмүүс бидний цөөхөн, чухал хийж чадах зүйлийн нэг нь мод тарьж, ургуулах байгаа.
Мод тарьж, ургуулсанаар агаарын бохирдлыг бууруулах, хөрсийг сайжруулах, усны нөөцийг бүрдүүлэх, их хотын дуу чимээ, тоос шороог оортоо татах гээд бвдэвд болон үр хүүхдүүдэд маань олон талын ач холбогдолтой.
Тиймээс ч би “Мод тарих дуудлага-Тгее рlanting сhange”-ыг”-ыг эхлүүлэхээр шийддээ. Миний дуудах хүмүүс бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,УИХ-ын гишүүн Х.Баттулга, СТА жүжигчин Г.Ундармаа нар юм. Та бүхэн мод тарьж, ургуулах энэхүү “challenge”-д нэгдэхийг уриалан дуудаж байна.
Хамтдаа ногоон Улаанбаатарыг бүтээцгээе” гэжээ. Тиймээс мод тарих ажил ганцхан өдөр өрнөөд өвдөрлөх бус өдөр олон хүн мод тарих бололтой.