Мод тарина гэдэг хүүхэд өсгөхтэй адил
2016.05.17

Мод тарина гэдэг хүүхэд өсгөхтэй адил

Үндэсний мод тарих өдөр 7 дахь жилдээ зохион байгуулагдаж давхардсан тоогоор 8  сая гаруй мод таригдсан байна.

Газар нутгийнх нь 70 хувь нь цөлжиж, нийслэл нь дэлхийн бохирдолтой хотуудыг тэргүүлж буй энэ цаг үед мод тарина гэдэг маш чухал ажил билээ. Тус өдрөөр үг ногоон үйлсийг манлайлагчдын нэг НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга асан Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан юм.

Тэрээр хэлэхдээ “Ногоон байгууламж бол хот төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг бөгөөд хүнээр бол эрхтэн мэт чухал маш олон талын ач холбогдолтой зүйл. Cүүлийн жилүүдэд мод тарих ажил харьцангуй нэмэгдсэн нь олзуурхууштай боловч энийг шоу болгож, тарьсан модоо ор тас мартаад ганц ч услахгүй алга болдог хэсэг олон байна. Ер нь бол мод тарьж ургуулна гэдэг нь хүүхэд өсгөхтэй адил арчилгаа, тордолгоо шаарддаг ажил. Бид ажиллаж, амьдарч буй газар бүртээ мод тарьж, үр хүүхдүүдийнхээ амьдрах орчинд хөрөнгө оруулалт хийхийг уриалсан” юм.