Би эдийн засгийн магистрийн зэрэг цолтой
ТВ9 телевизийн “Тодруулга” буланд УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож байна.
Сүүлийн үед таныг их дээд сургууль төгссөн, төгсөөгүй гэх мэдээлэл их гарлаа. Та ямар хариулт хэлэх вэ?
-Монголын төлөө уул уурхай, оюутолгой гэх мэт үнэний дуу хоолой болж явахад тэрийг эрх баригчид, бүлэглэлүүд намнах шаардлага гарсан гэсэн үг. Олон жилийн өмнөөс яригдсан. Миний хувьд их яригдаж байгаа асуудлаар дипломоо аваад ирлээ. Би эдийн засгийн магистерийн зэрэг цолтой хүн. Энэ энэ цолоо авахдаа бүх зүйлийг үнэнээр бичсэн. Харин тэр хүмүүсийн яриад байгаа зүйл бол 1988 онд 10-р ангиа төгсөөд дотоодын хувиар авч сургууль авсан. Би сурч байсан сургуулиудаа төрийн албан хаагчын анкетан дээр бичсэн. Гэхдээ “сурч байсан” гэж бичсэн "төгссөн" гэж бичээгүй. Харин хөдөлмөрийн эдийн засгийн магистерийн цолтой гэсэн асуудлаар намайг их баалж байна.
1989, 1990 оны үед сургуульд шалгалтыг нь өгөөд чадвараар орсон ч төлбөрийг нь улсаас хийж чадахгүй учраас төгсөж чадаагүй. Гадаад тэр дундаа Лондонд сурах гэж оролдож байсан. Сургуулиудаа би бичсэн сурч байсан гэж бичдэг төгссөн гэж бичээгүй. Үүнд дөрөөлж намайг намнах гэж оролдоно гэдэг бол энэ улс төрийн бүлэглэлүүд хэрээс хэтэрлээ. Миний ярьж байсан Ноён уул, Оюутолгой, байгаль орчин, ард түмнийхээ төлөө явж байгаа зүйлүүд үнэн юм байна. Аргаа барахдаа 26 жилийн өмнөх зах зээлийн шилжилтийн үед маш олон хүмүүс сургуулиа мөнгөгүйн эрхэнд орхиж байсан тэр үеийн зовлонгоор дайрч, доромжилж гутааж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....