2015 он нийслэлийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын жил боллоо
“Иргэн ба 45” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт НИТХ-ын дарга Д.Баттулга оролцож байна.
2015 он нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд их бүтээн байгуулалтын жил боллоо. Их бүтээн байгуулалтын хажуугаар том том асуудлыг шийдлээ. Тодруулбал нийтийн тээвэр, хотын татвар, бичил бизнес гэх мэт олон асуудлыг хийж чаджээ?
-2015 он бол нийслэлийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалт хийсэн жил боллоо. Бид зуслангийнхаа замыг засаж сайжрууллаа. Энэ бол олон жил хийж чадаагүй, хүсэн хүлээсэн ажил байлаа. Нийслэлийн бараг бүх иргэд зорьчдог зам. Их муудсан, түгжрэлд оруулдаг зам байсан зориг гарган замын хөдөлгөөнийг зогсоолгүй хийж чадлаа. Зургаан сарын эхээр эхлэн 10-р сарын нэгнийг хүртэл хийлээ.
Гүүрээ ашиглалтад оруулж, зорчигчдын замын янзалсан. Дараа жил үлдсэн хэсгийг засч янзлаад дөрөвдүгээр сарын нэгнээс 6-р сарын нэгэн гэхэд дуусахаар ажиллаж байна. Мөн хүмүүсийн нүдэнд өртсөн нэг томоохон ажил бол хотын төвийн дулааны шугамыг сольж чадлаа. Олон жил хийгдээгүй. Бараг 1960-аад оны дулааны шугам ч байсан. Хотын төвийн шугам нь хамгийн сүүлч нь 1980 оноос хийж байсан. Өвлийн хүнд үед дулааны шугам гэмтвэл хот хөлдөнө шүү дээ. Энэ ажлыг богино хугацаанд чанартай хийж чадсан. Зарим газраа хүүхдийн зулай шиг нэмгэрсэн байсан тэр шугам сая 300 гаруй мянган хүнтэй хотыг хангаж байсан байна. Энэ бол их эрсдэлтэй ажил байсан.
Үүнийг хийж чадсан ач холбогдолтой ажил боллоо. Дүүргүүдийн хэмжээнд олон тохижилтын ажил хийгдсэн. Мөн хотын аж ахуй нэгж, хувийн хэвшлийг тохижилтыг шалгаж үнэлгээ өгөөд үүний үндсэн дээр тохижилт их сайжирлаа. Аж ахуй нэгжүүд сайн идэвхитэй оролцож 43 тэрбум төгрөгийг тохижилтийн ажил хийсэн байна.
Бүрэн эхээр нь бичлэгэс ...