Улс орныхоо төлөө санаа зовдог хүн нь олон байна байх
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2016.01.29

Улс орныхоо төлөө санаа зовдог хүн нь олон байна байх

“Ардын эрх” сонин, “Eagle news” телевиз, “Үндэстний тойм” сэтгүүл, “Eagle.mn” сайт хамтран “Хонин жилийн таамаг-2016”-г зарласан билээ. “Монголын медиа” корпорациас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн “#таамаг2016” хаштагаар оролцож болно. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр манай таамагт оролцож, дараахь таван асуултад ийн хариуллаа.

-Цагаан сарын өмнө долларын ханш хэд байх вэ?

-3-5 хувийн өсөлт бууралтыг тогтвортой гэж үздэг. Тэгэхээр тогтвортой байна гэж бодож байна.

-Үхрийн цул мах нэг кг нь хэд болох вэ?

-Бага зэрэг хямдарна.

-Байрны метр квадратын үнэ өөрчлөгдөх болов уу?

-Огцом унаж байсан нь тогтворжсон. Одоо бол байрны үнэ тогтвортой буурч байгаа. Өсөлт гарахгүй байх. Ер нь доллар, мах, байрны үнэ бүгд тогтвортой байна. Ямар нэгэн хүчтэй өөрчлөлт гарахгүй.

-Засгийн газар тогтвортой байж чадах уу?

-Чадна. Эрхбиш улс орныхоо төлөө санаа зовдог хүн нь олон байна байх. Тэр хүмүүс Засгийн газар тогтвортой байдлаа хадгалах нь зөв гэсэн шийдвэрийг гаргах болов уу гэж найдаж байна. 

-Цагаан сарын барилдаанд ямар бөх түрүүлэх бол?

-Энэ жил улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэх байх. Бас улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж магадгүй.