ХҮН-ын дэд дарга С.Боргил Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ
Саяхан болсон Их Хурлынхаа үеэр намын даргын албаа өөрийн хүсэлтээр өгсөн Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Боргил одоо дэд даргын алба хашиж байгаа. Богино хугацаанд намаа олонд таниулж, салбар салбарын шилдэг төлөөллүүдийг эгнээндээ нэгтгэхэд чухал үүрэгтэй оролцсон тэрээр ирэх сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвших бололтой.
Учир нь их хурлынх нь үеэр энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр “Яагаад болохгүй гэж” хэмээн хариулж байсан юм.
Баянзүрх дүүрэг бол хүн ам ихтэй, гурван мандаттай тойрог. Ихэвчлэн шинэ хүмүүс, нэр цэвэр улстөрчдийг сонгодог гэдгээрээ онцлог энэ дүүргийнхний энэ удаагийн сонголт нь ХҮН-ын С.Боргил байхыг үгүйсгэхгүй.