1.4 сая хүнийг 14 хүн төрд төлөөлдөг нь хангалтгүй
МАН хөдөө орон нутагт ялалт байгуулдаг. АН-ынхан нийслэлд ялалт байгуулдаг жишиг сүүлийн хэдэн сонгуулийн үр дүнд бий учраас намууд өөрт ашигтай хувилбар дээр ойлголцож чадахгүй талцал байгаа гэж асуудал яригдаж байна.
Нийслэл 1.4 сая хүн амтай. Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Эдгээр иргэдийг 14 хүн төлөөлнө гэдэг гишүүнд 120 мянган хүн ноогдоно гэдэг хэтэрхий шударга бус байгаа гэдэгтээ хотоос сонгогддог гишүүд санал нэг байна. Гэхдээ заавал 7-8 аймгийн мандатыг нийслэлд хуваах шаардлага байхгүй. Хотын мандатыг 3-4-р нэмэх боломж бий гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улаанбаатар хотод өнөөдөр бүх хороогоор, дүүргээр УИХ-ын гишүүд хуулиа сурталчилаад, хэлэлцүүлээд явж болж байна. Гэтэл орон нутагт тэгж чадахгүй. Учир нь тэр хол зай, олон км-т явна гэдэг хэцүү.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...