УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.01.19

Долоо, найман аймгаас шууд нэг, нэг мандат авч болохгүй

Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог заасан байна. Нийслэлийн хүн ам 1.4 сая болчихсон.

Энэ нь Монгол улсын хүн амын тал нь оршин суудаг гэсэн үг. Тиймээс УИХ-ын 76 мандатын 40 гаруй хувийг нийслэл хувиарлах шаардлагатай болж харагдаж байна. УИХ-ын суудал өөрөө хүний төлөөлөл байдаг учраас энэхүү зарчимд өөрчлөлт оруулж зарим тойрогт 2000 хүнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн байхад, нийслэлээс сонгогдсон гишүүн 20,000 хүнийг төлөөлж байх жишээтэй. Ийм ялгааг арилгах цаг болсон хэмээн албаныхан мэдээллээ.

2012 оны УИХ-ын сонгуулиар нийслэл 14 мандаттай байсан. Харин одоо 22 болох шаардлагатай гэж үзэж байна. Тодруулбал одоо байгаа мандатын тоог нийслэлийн хүн ам 800 мянга байхад тогтоосон. Өнөөдөр 1.4 сая болчихсон юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Улаанбаатарын иргэдийн тоо нэмэгдэж байгааг харгалзан үзээд ганц нэг мандат нэмэх боломжтой. Гэхдээ орон нутгаас 7-8 аймгийн нэг нэг мандатыг шууд авч болохгүй. Энд Монголын онцлог гэж байна. Үүнийг УИХ дээр сайн ярьж байж шийдэх ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....