Хүн амын тоог харгалзаж, сонгуулийн мандат хуваарилах ёстой
2016.01.19

Хүн амын тоог харгалзаж, сонгуулийн мандат хуваарилах ёстой

СЕХ-ноос гаргасан сонгуулийн тойргуудад хуваагдах мандатын тоо МАН-ыхныг хилэгнүүлж эхэллээ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд яалтч үгүй 140 мянга гаруй хүний өмнөөс төлөөлөн ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдэд тойрог нэмэхийг үгүйсгэх аргагүй гэж байна.

Хүн ам, газар нутгийн байршлаар нь тодорхойлж мандатын тоог хасах эсэх асуудал яригдах ёстой. Хөдөө орон нутагт хоёр мандаттай байсан. Одоо нэг мандаттай байсан ч ялгаагүй хотын тойргоос бага хүн амтай гэж АН үзэж байна. Үүнийг МАН хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын 28 хувь нь амьдарч байгаа. Энэ дүүрэгт шийдвэрлэх дэд бүтэцтэй холбоотой маш олон асуудал байгаа. Хүн амын тоогоор хувиарлахад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хоёр мандат нэмээд, бусад дүүрэгт нэг нэмэгдээд миний бодож байгагаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд таван мандаттай, бусад нь гурав болох юм байна. Дүүргийн хувьд ачаалал маш их байдаг.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хязгаарын захын аймаг, сум нь УИХ-д төлөөлөлгүй болчихож байгаа. Улаанбаатарын иргэдийн тоо нэмэгдэж байгааг харгалзан үзээд ганц нэг мандат нэмэх боломжтой. Гэхдээ орон нутгаас 7-8 аймгийн нэг нэг мандатыг шууд авч болохгүй. Энд Монголын онцлог гэж байна. Үүнийг УИХ дээр сайн ярьж байж шийдэх ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....