Жижиг дунд бизнесийг дэмжих туршлага – Япон улс
Японы үйлдвэрлэлд гадаад экспорт чухал байр суурь эзлэх бөгөөд улсынхаа нэр хүндийг хамгаалахуйц бараа бүтээгдэхүүнийг бултаараа хийж гүйцэтгэдэг
2016.01.25

Жижиг дунд бизнесийг дэмжих туршлага – Япон улс

Дэлхийд танигдсан Toyota, Honda, Sony гэх томоохон корпорациуд жижиг үйлдвэрээс эхлэлтэй байсан бол одоо тэд шинэ үйлдвэрүүдийг өлгийдөн авч, эдийн засгийг сэргээн босгох чухал өдөөгч хүч болжээ. Өнгөрсөнд ч мөн өнөөдөр ч ялгаагүй Япон улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур нь жижиг дунд бизнес хэвээр байна. Японы жижиг дунд бизнесийн түүх Дэлхийн II дайны дараах сэргээн босголтын үе буюу 1945 оноос эхлэлтэй. Өнөөдрийг хүртэлх энэ урт аяллаас хамгийн шилдэг практик бол - ‘туслан гүйцэтгэх гэрээ болон кластер’.

 Туслан гүйцэтгэх гэрээ /Shitauke/

Жижиг дунд бизнесийн /ЖДБ/ туслан гүйцэтгэх гэрээг экспортын үйл ажиллагаа эрхэлж буй гадны юмуу дотоодын томоохон фирмтэй бодит холбоотой ажилладаг байх гэж ойлгож болно. Туслан гүйцэтгэх гэрээ нь зөвхөн Япон улсаас гадна өөр олон орнуудад жижиг дунд бизнес, хөдөө аж ахуйн секторын өсөлт төдийгүй үйлдвэрлэлийн тархалтанд эерэгээр нөлөөлж ирсэн. Өөрсдийн эдийн засгийн чиг хандлагадаа зохицуулан хариуцлага мөн нөөц бололцоогоо хуваарилах болсноор дэлхийд танигдсан гайхалтай Япон улс бий болсон билээ. Эрэлтийн тоо хэмжээ, хязгаарлагдмал капитал, ур чадварын тааруу байдал, эцгийн харилцаа бүгд өсөн дэвжихийн зэрэгцээ том бизнесүүд бүтээгдэхүүний үйл явц, технологи, инновициа ЖДБ-тэй хуваалцаж байв.

Японы эдийн засгийн хувьд туслан гүйцэтгэх гэрээ нь аж үйлдвэрийн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварын эх булаг байсан нь энгийн болон электрон багаж хэрэгсэл мөн автомашины салбарт илүүтэй ажиглагдаж байлаа. Бүтээгдэхүүний явцыг жижиг, тусгайлсан хэсгүүдэд хувааснаар томдуу фирмүүд нь ‘эцэг фирм’ болсон. Эцэг фирмүүд өөрсдийн туслан гүйцэтгэгчдээ бүтээгдэхүүний тохирох хүрээгээ хүссэнээрээ сонгох боломжийг олгож, жижиг фирмүүдийн үр шимийг илүү мэдэх болсон.

Японы Ministry of Economy, Trade and Industry агентлагийн төв офисийн байр.

Японы Олон Улсын Худалдаа ба Үйлдвэрийн Яамнаас туслан гүйцэтгэх гэрээг ийнхүү тодорхойлсон байдаг.

‘...Фирм ба илүү их тооны ажилтан, илүү их хэмжээний капитал бүхий ‘эцэг фирм’ хоорондын гэрээгээр үүрэг хүлээсэн зөвшилцөл. Эхний фирм нь ’эцэг фирм’-ийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгдэх бүтээгдэхүүн, эд анги, дагалдах зүйл, материал, бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэх юмуу эд анги, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, засварлах мөн эцэг фирмийг үйлдвэрлэлд хэрэглэгдэх бусад зүйлсийг үйлдвэрлэх үүргийг хүлээнэ. Хэрэв фирм өөрийн хүссэн эд анги, бүрэлдэхүүн хэсэг болон бусад зүйлсийг энгийн маркетингийн сувгаар худалдан авсан тохиолдолд үүнийг туслан гүйцэтгэх гэрээ гэж үзэхгүй болно. Туслан гүйцэтгэх гэрээ ёсоор бол эцэг фирм нь төлөвлөгөө, чанар, техникийн үзүүлэлт, хэлбэр, дизайн болон бусад зүйлээ тодорхой зааж өгөх ба туслан гүйцэтгэгчид шууд захиалга өгнө’.

Эндээс харахад эцэг фирм голдуу бүтээгдэхүүний сүүлийн шатыг хариуцах тул экспортын үйл явц, судалгаа, хөгжүүлэлт зэрэгт суралцдаг. Харин туслан гүйцэтгэгч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн анхан шатыг хариуцдаг учир экспорт, хөгжүүлэлтийн талаар суралцах боломж тэр бүр олдоод байдаггүй.

Гэхдээ тэд шинэ фирмүүдэд тулгардаг хамгийн түгээмэл асуудлын нэг бол санхүү, хөрөнгө оруулалтын асуудалд санаа зовох нь бага. Тэдний хувьд эцэг фирмүүдтэй уядаатай ажилласанаар эхэн үед шаардлагдах хөрөнгө оруулалтаас зайлсхийж чадахаас гадна өөрсдийн өрсөлдөх чадвар бүхий салбартаа мэргэшдэг.

1990 оны эхэн үеэс эхлэн Японы аж үйлдвэрийн салбар дах туслан гүйцэтгэх гэрээг фирмийн хувьд чухал хэмээн үзэхээ больсон. Хэдий тийм боловч тухайн аж үйлдвэрийн салбарт шинээр орж буй фирмийг дэмжих замаар эдийн засгийг амьдруулж чадсаар байвал туслан гүйцэтгэх гэрээ чухал хэвээр байх болно.

Кластер буюу бөөгнөрөл

Портeрийн тодорхойлсноор кластер бол бизнeсийн тодорхой нэг салбарын хоорондоо холбоо бүхий инстититут, компаниудын газар зүйн төвлөрөл.Түүхэн нөхцөл, эрэлтийн байдал, дэмжиж буй аж ахуй, өрсөлдөх нөхцөл байдлаас шалтгаалаад кластер хоорондоо харилцан адилгүй байх нь бий.

Япон улсын гол 14 кластер бүрэлдэхэд нөлөөлсөн гол долоон нөхцөл байдаг. Эдгээр нь:

  1. Оршин буй бүс нутаг

  2. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ угсрах аргыг хэрэглэдэг фирм /ингэснээр өөрийн байрлах бүсэд эд анги ханган нийлүүлэгчдийн төвлөрлийг үүсгэнэ/

  3. Түүхий эд тухайн эсвэл хөрш бүсэд элбэг байх

  4. Хагас цагаар ажиллах боломжтой ажиллах хүчин бүхий зах зээл /Японы фирмүүд ихэнх чадварууд ажлын байран дээр ажлаа хийж байхдаа бий болдог гэж үздэг./

  5. Тээвэрлэлтийн өртөг багатай газар

  6. Бүс нутгийн засаг захиргааны бодлого кластерыг дэмжсэн байх /Кластеруудад төв байх хэрэгтэй юу? Технологи, мэдээ мэдээллүүд ойролцоох фирмүүдээр тархаахын тулд засан захиргаанаас технологийн төв, судалгааны төв байгуулсан. Тус төвүүд нь зөвлөгөө өгөх, семинар зохион байгуулах, шинэ технологийн талаарх мэдээллийг өөрийн тойргийн бизнес эрхлэгчдэд тараадаг аж.Үүний адилаар нийгэмлэг, холбоод мөн адил хэрэгцээтэй мэдээллийг түгээхэд чухал оролцоотой/

  7. Гадны эсвэд дотоодын гэдгээс үл хамааран тeхнологийг нэвтрүүлснээр кластер бүрэлддэг /Fukui, Nishiwaki сүлжмэл эдлэлийн кластерууд бусад кластеруудыг технологийг нэвтрүүлсэн/

Хамгийн сониорхолтой нь дээр дурдагдан хүчин зүйлсүүд Амeрик, Eвропт кластер үүссэн туршлагатай тун адилхан байдаг. Гэхдээ Yamawaki үзсэнээр Япон улсын кластер өөрийн гэсэн онцгой шинжтэй байх аж. Тэрхүү онцгой шинж бол:

- Туслах гэрээг өргөн хүрээнд хэрэглэсэн

-Үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч хоорондын харилцаа шат дараатай

-Жижиг хэмжээний ханган нийлүүлэгчдийн төвлөрлийг дэмждэг

- Ажилчдыг бэлтгэхэд чухал анхаардаг

- Худалдааны нийгэмлэг, бизнeсийн холбоо гэх мэтийн төрөл бүрийн институтыг дэмждэг

Яоны төрөл бүрийн жижиг цех, үйлдвэрүүдийн ажиллаж байгаа нь

Эцэст нь зах зээлд олон жижиг фирмүүд тусгай үүрэгт ажилд мэргэших нь кластер үүсэх нэгэн нөхцөлийг бүрдүүлдэг байна. Харин энэхүү кластерын давуу тал бол халдварлах болон шинэчлэх чадвар. Тухайлбал, Комацугийн кластер нь өмнө нь торго боловсруулдаг байсан фирмүүдийг машины тоноглол боловсруулдаг үйлдвэр болгон хувиргасан.

Кластер өөрийн бүх гишүүдэд үр шимээ өгдөг болохыг хөдөлмөрийн зах зээл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэг шатанд мэргэшсэн байдал, технологийн тархалтаас тодхон харж болно.