Томоохон улс орны удирдагчид Панамын жагсаалтад бичигджээ
Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон
2016.04.06

Томоохон улс орны удирдагчид Панамын жагсаалтад бичигджээ

Өнгөрсөн Ням гарагт олон улсын мэдээний агентлагууд Бүгд Найрамдах Панам улсын хуулийн фирмийн өндөр нууцлал бүхий баримт бичгүүд-ийг олонд дэлгэсэн билээ. Тэдний задруулсан мэдээллийн дагуу ‘Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс офшор банкаар дамжуулан хөрөнгөө нууж, татвараас бултдаг аж.

Панамын жагсаалтыг харахад дэлхийн улс төрчид, бизнесийн манлайлагчид, олны танил хүмүүсийн хийсэн санхүүгийн зохисгүй гүйлгээ нь олон улсын санхүүгийн систем дэх авлигын асуудлыг хөндөх болжээ. Нэр бүхий компани, хувь хүмүүс нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэдгээ эрс няцаасаар байна.

Панамын жагсаалт задарснаас хойш онцлох ямар үйл явдлууд өрнөсөн бэ?

Хамгийн том хэрэг Исланд улсад үүсээд байна. Өнгөрсөн Даваа гарагт тус улсын Парламентын ордны гадна талд Ерөнхий сайдыг суудлаасаа огцрохыг хүссэн өргөн хүрээ бүхий жагсаал эхэлсэн билээ.

...Исландын одоогийн Ерөнхий сайд С.Гюннлёйгссон нь Британийн Виржиний арлуудад офшор компанитай байжээ. Өөрийн бүх хөрөнгийг мэдүүлэх ёстой шинэ хууль гарахын өмнөхөн компанийнхаа хувьцааг эхнэртээ ердөө нэг доллараар зарсан аж...
Гюннлёйгссон нь ямар ч хөрөнгө нуугаагүй, татвараас зайлсхийгээгүй тул суудлаасаа огцрохгүй хэмээн мэдэгдээд байна.

Тус жагсаалтад орсон маш олон хүн эхнээсээ буруу зүйл хийгээгүй болохоо мэдэгдэж эхлэв. ОХУ-ын Кремлийн Засгийн газрын төлөөлөгч ОХУ-д тогтворгүй байдал үүсгэхийг зорьсон, Ерөнхийлөгч В.Путины эсрэг хийж буй алхам хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл тус төлөөлөгчийг эхнэр офшор компанийн эзэмшигч хэмээн тус баримт бичигт тэмдэглэсэн байна.

Хамгийн онцлох нийтлэлүүд юу байв?

Тус баримт бичгээс харахад Моссак Фонсека фирм нийт 215,000 компани болон 14,153 үйлчлүүлэгчидтэй хамтран ажилладаг. 143 улс төрчид, тэдгээрийн гэр бүл, ойрын хүмүүстэй холбоотой байсан бөгөөд тэдгээрийн 12 нь дэлхийд нэр нөлөө бүхий улс төрчид жагсаалтад багтжээ. Тэд их хэмжээний хөрөнгөө татвараас нуун дарагдуулах зорилгоор үйлчлүүлсэн байна. 

Панамын жагсаалтад багтсан дэлхийн нөлөө бүхий эрхмүүд

-Бүгд Найрамдах Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макри

-Украйн улсын Ерөнхийлөгч Пётр Порошенко

-Бүгд Найрамдах Исланд Улсын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон

-Бүгд Найрамдах Ирак Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Аяад Алави

-Саудын Арабын Салман хаан

- Катар улсын хуучин эмир Хамад Бин Халифа ал-Тани, мөн тус улсын хуучин Ерөнхий сайд Хамад Бин Жассим Жабер ал-Тани

Аргентины хөлбөмбөгийн од Лионел Месси нарын нэрс тус тус багтжээ.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон түүний дотны анд болох хийлч Сергей Ролдугин нар тус баримт бичигт дурдагдсан байна.

“Guardian” сэтгүүлийн мэдэгдэж байгаагаар Ролдугин нь ОХУ-ын төрийн банкнаас 2 тэрбум ам.долларыг офшор банкинд байршуулах замаар нуусан байна.

Түүнчлэн Моссак Фонсекагийн үйлчлүүлэгчдийн жагсаалтад Сирийн Ерөнхийлөгч асан Башар ал-Ассадын ойр дотны хүмүүс, мөн Хятадын Коммунист намын улс төрийн товчооны одоогийн болон хуучны нийт найман гишүүдийн нэрс байх аж. Түүнээс гадна Их Британийн нөлөө бүхий донор, улс төрчид тус тус тэмдэглэгджээ. Тухайлбал тус улсын одоогийн Ерөнхий сайд Дэвид Камероны эцэг болох Яна Камерон (2010 онд нас барсан) нь Их Британийн татвараас бултахын тулд офшор хөрөнгө оруулалтын сан эрхэлдэг байжээ.

Панамын жагсаалт гэж юу вэ?

Панамын жагсаалт бол 2.6 терабайт хэмжээ бүхий 11.6 сая баримт бичиг. Одоогоос нэг жилийн өмнө нэрээ нууцалсан этгээд БНПУ-ын Моссак Фонсека хуулийн фирмийн мэдээллийг ХБНГУ-ын Süddeutsche Zeitungсонинд илгээжээ.

Моссак Фонсека бол дэлхийн чансаагаараа дөрөвт ордог офшор хуулийн фирм.

Süddeutsche Zeitung”сонингийн газар нь уг мэдээллийг “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум”-тай. Тус консорциум нь дэлхийн 100 гаруй мэдээний байгууллагуудтай хуваалцсан байна.

Уг мэдээллийн авсан мэдээний байгууллагууд ойрын өдрүүдэд илүү их мэдээллийг олонд хүргэх төлөвтэй байна.

Панамын жагсаалтад гэмт хэрэгтэй холбоо бүхий баримт бий юу?

Одоогоор тодорхой бус байна. АНУ, ХБНГУ, Нидерланд болон бусад улс орнууд өнгөрсөн Даваа гарагт цацагдсан мэдээллүүдийг шалгах ажлыг эхлүүлээд байна.Олон улсад офшор компанид мөнгө байршуулахыг хууль бус үздэг. Цаашилбал тус үйлдэл нь татвараас бултах, мөнгө угаах хууль бус үйлдлийн эх уурхай болдог байна.

Моссак Фонсека хуулийн фирм ямар байр суурьтай байна вэ?

“Guardian”сэтгүүлийн мэдээлснээр Панамын хуулийн фирм нь өөрийн албан үйлажиллагааг өмгөөлж, мэдээний агентлагуудыг хууль зөрчсөн хэмээн сүрдүүлж байна.

Тус фирм олон улсын протоколуудыг ямагт мөрдөж ирсэн бөгөөд хууль бус, далд зорилго бүхий үйл ажиллагаа огт явуулаагүй. Мэдээллийн агентлагууд компанийн өмчийн мэдээллийг хууль бус аргаар авсанхэмээн мэдэгдсэн юм...

Тус компанийн хэвлэлийн албыг хариуцсан ажилтан Карлос Соуса мэдээллийг хууль бус аргаар олж авах нь гэмт хэрэг. Бидний зүгээс иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахгүй болно хэмээн бичсэн байна.