МАН бэлгээ задаллаа
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн Даваа гаригт мэдээлэл хийхдээ Засгийн газарт бэлэг барина гэдгээ мэдэгдсэн. Энэхүү бэлгээ өнөөдөр задаллаа.
УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газарт барьж байгаа бэлэг нь 16 сайдад хандаж үүрэгт ажил, амласан амлалтаа биелүүлэхийг сануулсан бичгээр гацуур модоо чимжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Энэ бэлэг бол Монголын ард түмний эрх баригчдаас хүсч байгаа хүлээлтийг нэгтгэсэн юм. Засгийн газрын гишүүн бүрт тусгайлан бэлтгэсэн. Өөрийн биеэр гардуулж өгнө. Хариултыг нь жилийн шинэ жилээр дүгнэх болно” хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал, Зам тээврийн сайд М.Зоригтод зориулан “Олон улсын нислэийг хоёр дахин нэмнэ юу болов, Охидын зургийг дарахаа больж, төрийн ажлыг сайтар хий”, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд зориулж “Төрийн мөнгөөр тансагладагаа зогсоож, тамирчдын орон сууцыг сольдогоо больж, МИ8-ын осолд хариуцлага хүлээ”, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зориулж “Ажилгүйдлийг бууруулах бодлогоо танилцуул, ард түмнийхээ цалинг нэмнэ гэсэн амлалтаа хэрэгжүүл” хэмээн бичжээ.