Хямралаас гарахад хэрэгтэй хүн
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2015.12.28

Хямралаас гарахад хэрэгтэй хүн

Аливаа ашиг сонирхлоос ангид, бие хүний хувьд төлөвшсөн, улс төрийн сахилга баттай, асуудалд туйлбартай тууштай ханддаг гэж түүнийг үнэлэн "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас онцолж байна.

2012 онд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон тэрээр төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхэлж, 20 орчим жил тодорхой үр бүтээлтэй ажилласан учраас УИХ-д аймгийн иргэдийн төлөөлөл болсон юм. 

Улс орны хэмжээнд үүсээд буй нийгэм, улс төр, эдийн засгийн хүндрэлийг арилгахад мэргэшсэн эдийн засагч, санхүүчийн хувьд өөрийн хувь нэмрийг оруулж чадах хүн гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. 

  • Тэр олон асуудалд оролцож, өөрийгөө сурталчлахыг хүсдэггүй бөгөөд хийх ёстой ажлаа хариуцлагатай биелүүлж, хүнд хэцүү нөхцөлд гарц шийдэл олж чаддаг.
  • Төрийн ажил хийхдээ мэргэжлийн өндөр ёс зүйтэй байж, ашиг сонирхлын зөрчил, авлигын асуудлаас хол байдаг.
Хүлээн зөвшөөрөгдсөн санхүүч

Монгол Улсын санхүүгийн бодлогыг тодорхойлох яамны сайдаар ажиллаж явлаа.

Сэлэнгэ аймгийн хянан шалгах хорооны байцаагчаас Засаг даргын Тамгын газрын санхүүгийн хэлтсийн дарга болтлоо дэвшин ажилласан нь хууль биелүүлж, мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөснийх юм.

Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч, санхүүч. 

УИХ-ын гишүүн болчихоод “Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Аудитын тухай” хуулийг шинэчлэн батлуулахад идэвх, зүтгэл гарган ажилласан.

..Сангийн сайдаар ажиллаж байхад нь 2008-2014 онд төрийн захиалга гүйцэтгэж ажлаа 80-аас дээш хувьтай хийсэн ч төрөөс мөнгөө авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн асуудал гарч ирсэн...

Тэрээр Засгийн газрын вексель бичих замаар эдгээр аж ахуй нэгжид санхүүжилт олгох шийдвэр гарахад уг шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажилласан.

Ж.Эрдэнэбат гишүүн УИХ-аар хэлэлцэж буй асуудал болгоныг шүүрч, давын өмнө дуугараад байдаггүй ч эдийн засаг, санхүүгийн чиглэлээр байр сууриа илэрхийлж, асуудалд шийдэл гарган ажилласаар ирсэн. Тэрээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдаж, санхүүгийн хямралд орж болзошгүй талаар жил гаруйн өмнөөс анхааруулж байсан юм.

Мэргэжлийн алдаа, ёс суртахууны доголдлоос хол

Намаа шинэчлэхийг эрмэлздэг

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нийгмийн сүлжээнд хожуу боловч нэгдэхдээ “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй. Авлигагүй, нүүр бардам маргаашийн төлөө нөхөдтэйгөө зүтгэнэ ээ” хэмээн жиргэсэн нь хоосон хэлсэн үг биш байв.

Аливаа муу зүйлд нэр холбогдож байсангүй...

Энэ эрхэм мэргэжлийн төдийгүй хувь хүний хувьд нүүр бардам ажиллаж, амьдарч ирснийг олон хүн мэднэ. Мэргэжлийн алдаа, ёс суртахууны доголдлоос холуур тойрч, өөрийгөө эвдэлгүй өнөөг хүрснийг мэргэжил нэгт нөхөд, нутгийнхан нь хэлдэг.

...Түүнийг хариуцаж авсан ажилдаа эзэн болж чаддаг ба төрийн түшээ хүний хариуцлагатай, ёс зүйтэй, үүргээ сайн ухамсарладаг, төлөв төвшин хүн гэж хамтран зүтгэгэчид нь үнэлж байна...

Намаа шинэчилж, улс төрийн хүчний ёс зүйг бэхжүүлэхийн тулд “Шинэчилье” түр хороо байгуулан ерөнхий зохицуулагчаар нь ажилласан. Уг хорооныхон МАН-ын удирдлагуудыг шинэчлэх, Их хурал хуралдуулахыг шаардсаны үр дүнд зорилгодоо хүрч, 27 дугаар Их хурлыг хуралдуулж, олон дэвшилттэй шийдвэр гаргуулж чадсан юм.

“Сэлэнгийн Эрдэнэбат”

Сэлэнгээс төрөн гарсан хүндэт хүмүүсийн нэг...

Сэлэнгэ аймгийн уугуул тэрээр төрөлх нутгаасаа ажил, амьдралын гараагаа эхэлсэн.

Аймгаа хөгжүүлэх их ажилд амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулсан.

Мэдлэг ур чадвараараа аймаг, орон нутагтаа танигдаж, санхүү, эдийн засгийн гол бодлого, ажлуудыг нугалж байв.

Хянан шалгах хорооны байцаагчаас Засаг дарга хүртэл дэвшин ажилласан Ж.Эрдэнэбат аймагтаа төдийгүй улсдаа анхны Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж чадсан байна.

Тус сангаас олгосон эхний жилийн санхүүжилтийн үр шимээр 800 орчим ажлын байр шинээр бий болж, хүнсний ногоо тариалагчдыг урамшууллын механизмаар хангах хэрэгтэй гэдгийг төр, засгийн түвшинд уламжилж, ажил хэрэг болох суурийг тавьсан юм.

...20 орчим жил аймаг, орон нутагтаа хийж, бүтээсэн ажлаараа хүлээн зөвшөөрөгдөж, Сэлэнгэ аймгийн үе үеийн Засаг дарга нараас анх удаа УИХ-ын гишүүн болсон хүн бол Ж.Эрдэнэбат...

Тэрээр одоо Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлохын сацуу аймаг орон нутагтаа чиглэсэн бодлого, бодит ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна. 

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он