УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.12.24
Татвар төлсний ашгаас 34 хувь авах нь ойлгомжтой
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэн эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Аж ахуйн нэгжид буруу байхгүй, төрийн шийдвэрт байгаа. Татвар төлсний ашгаас 34 хувь авах нь ойлгомжтой. Шороон ордыг өмнө нь ашиглачихсан. Үндсэн ордыг ашиглахаар байгаль орчин нөхөн сэргээгдэнэ гэж ойлгож байгаа. Палентологийн судалгаа бүрэн хийгдсэн гэж ойлгосон. Баталгаажсан нөөц нь 50 тонн алт. Монголбанк гэрээ байгуулаад урьдчилж авсан нөхцөлд гадаад валютын нөөц бүрдэнэ. Хэдэн хувийн ашиг олох боломжтой байгаа вэ?”
Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид болон нар хариуллаа.