2016.01.14

150 сая долларын төлөө хүнцлийн хорыг аюулгүй гэж хэлж болохгүй

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “ Уул уурхайн ашиглалтын асуудлыг бодлого төлөвлөлтөөр зохицуулах ёстой.  Бид ер нь баялгаа хэзээ ашиглах вэ гэдгээ шийдвэрлээд явдаг болчихвол хариуцлагатай уул уурхай үүсэх суурь болно. Энэ бол үр ашиггүй гэрээний үргэлжлэл. Манай улсын ачуулсан баялгийн орлогын 4-24 хувь нь орж ирдэг. Энэ зөв үү гэдгийг бодох ёстой.  

Хүнцэл ямар дэлбэрэлтээс тархсанаасаа хамаараад 2-10 жил алга болдоггүй. Энэ хоронд хордсон хүний шарил мууддаггүй. Тиймээс тэнд Хүннүгийн үеэс хаад, ихэс, дээдсээ хөдөөлүүлдэг болсон. Тэрийг цианиттай холиод ууж болно гэвэл манай төрийн аймшигтай муу төрх болно. Ингэж болохгүй энэ бол хор. 150 сая долларын төлөө энэ хорыг аюулгүй гэж хэлж болохгүй. 

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү