“Сентерра  гоулд”-ынхан “шүлсээ” гоожуулаад Ноён уулаас салахаа байлаа
Ноён уул
2015.10.30

“Сентерра гоулд”-ынхан “шүлсээ” гоожуулаад Ноён уулаас салахаа байлаа

“Сентерра  гоулд”-ынхан “шүлсээ” гоожуулаад Ноён уулаас салахаа байлаа.

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт тавьлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “Энэ хуулиас бүхэлд нь Ноён уулыг авчихад яасан юм бол оо. МАХН тахилгатай уул овоог улсын хамгаалалтанд авч хамгаалж байна гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Байгаль орчны сайд үүнийг хэрэгжүүлэхэд  орчин нь бүрэн бүрдсэн. Үүнийг яагаад төгс шийдэж болоогүй юм бэ. Тэгсэн бол иргэдийн бухимдал арилна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Богд уулыг хамгаалалтанд авна, харин Зайсангийн амыг ухуулъя гэдэгтэй адилхан зүйл л яриад байна. “Сентерра  гоулд”-ынхан шүлсээ гоожуулаад Ноён уулаас салахаа байлаа. 50 тн алтнаас манайд орж ирэх цэвэр ашиг нь ердөө нэг тонн хүрэхгүй л ашигтай. Ноён уулыг тойрсон 20 гаруй амны хамгийн том амыг л үлдээчихээд байна. Үүнийг авах боломж байна уу? гэлээ.

УИХ-ын чуулган уг асуудлаар үргэлжилж байна