2015.12.24

Бөхөд цол дагаж бяр, улс төрд албан тушаал дагаж намба гэдэг

Гацууртын ордын төрийн хувь тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Ерөнхий сайдад хандаж хэлэхэд олон удаа хүндтэй индэр дээрээс тавьтиргүй байр суурь илэрхийлээд байна. Бусадтайгаа ижил хэрэлдэнэ гээд суугаад байж таарахгүй. Гацууртын асуудал 3 удаа орж ирсэн, анх удаа орж ирж байна гээд мэлзэхээр юунд итгэх юм бэ. Бөхөд цол дагаж бяр, улс төрд албан тушаал дагаж намба гэдэг. Намын ард сонгогдчихоод хүний үг цензурдээд сууж болохгүй. Энийгээ бас болих хэрэгтэй. Би энэ удаа нэрийг нь хэлэхгүй. Дараа ийм үйлдэл гаргавал хэлнэ.

Үр ашигтай байх тухай бид ярьж байна. 90-100 сая долларын төлөө энэ компани улайрч байна гэхэд эдийн засаг мэддэг хэн ч итгэхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж Г.Уянга гишүүн хэллээ, энэ зөв.