Монголын төр бодлоготой шийдвэр гаргах хэрэгтэй
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ноён уул бол Бурхан Халдунаас дутахгүй оргил. Түүхийн шастир, сударт “Хараа голын Ноён уул,Хан Хэнтийн Бурхан Халдун, Хатан Туулын Богд уулыг үеийн үед тахин шүтэж байх өвгөдийн маань сургааль бий. Үүнийг бид яагаад хайхрахгүй байна вэ?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын төр бодлоготой шийдвэр гаргаж байх хэрэгтэй байна. Ойрын 10-20 жилийн хугацаанд нийт газар нутгийн 80 хувь нь цөлжих магадлал бий. Байгаль, цаг уур, амьсгал их эмзэг. Гэтэл сүүлийн жилүүдэд гаргаж буй бодлого шийдвэрүүд ихэвчлэн байгаль орчноо доройтуулах чиглэлийн бодлого явуулж байна. Үүний нэг жишээ нь Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах нэрийн дор оруулж ирж буй УИХ-ын тогтоол шийдвэр юм. Энэ асуудлыг дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад ч хэцүү байна” гэлээ.