УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан
2015.11.30
Төрийн үйлчилгээний албан хаагчид сонгуульд нэр дэвших эрхтэй боллоо
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Бакей, Су.Батболд, Х.Тэмүүжин нарын санаачилсан уг хуулийн төсөлд ганцхан өөрчлөлт оруулжээ. Энэ нь төрийн үйлчилгээний албан хаагчдыг сонгуульд нэр дэвших эрхтэй болгож буй заалт. Ингэснээр эмч, багш нар сонгуульд нэр дэвших эрхтэй болж байна.
Уг өөрчлөлттэй холбогдуулан гишүүд асуулт тавиагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжлээ. Энэ хууль баталсан өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.