Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихэд ажлаасаа чөлөөлөгдөхгүй боллоо
Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихэд ажлаасаа чөлөөлөгдөхгүй боллоо
2015.11.27

Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихэд ажлаасаа чөлөөлөгдөхгүй боллоо

Өнөөдөр УИХ-аас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталлаа.

Уг хуулийг баталснаар эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид аль ч шатны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй болж байна.

Онцлоход, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд нэр бүхий гишүүн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэнээр эл хууль батлагдлаа.