Гадаад өрийг нэмэгдүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, Импорт банкхоорондбайгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулийн төслийг хэлэлцээдгишүүдийн 84 хувь дэмжсэнээр батлав.
Уг зээлийн 703.5 сая ам.долларыг “Эгийн гол” усан цахилгаан станцын төслийгхэрэгжүүлэхэд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар-Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 саяам.долларыг Эрдэнэт станцын дулаанышинэчлэлд, 40.8 сая ам.долларыг Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд, 66.2 сая ам.долларыг махболовсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая ам.долларыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийнтөвд тусбүр зарцуулахаар төлөвлөжээ.
Зээлийн нөхцөл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаандэргэнтөлөхөөс эхний долоон жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Зээлийн асуудал хоёр талтай. Нэгдүгээрт, гадаад өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. ДНБ-ий тодорхой хувийг эзлэх ёстой, түүнээс давж гарахгүй гэсэн хязгаарыг өнгөрсөн жил давсан. Иймээс өрийн хязгаарыг тодорхой хэмжээнд дээшлүүлж хууль хүртэл гаргасан шүү дээ. Энэ асуудал улс орны аюулгүй байдалд нөлөөлж байгаа.
Нөгөөтэйгүүр, авсан зээлийг зөв зүйлд зарцуулж, эргэн төлөх, төсвийн болон улс орны эдийн засгийн хүндрэлийг дагуулахгүй байх талаар бодож, тооцож үзэх ёстой. Тийм учраас зээл, бондуудын ашиглалт, түүний зарцуулалтад хяналт, үнэлгээ хийсэн. Олон зөрчил илрүүлээд байгаа. Үүнийгээ ярих ёстой.