Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг дэмжлээ
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг дэмжлээ
2015.11.27

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүний  санаачилсан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж 80.7 хувийн саналаар дэмжлээ.

Тиймээс энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхээр болж чуулганы үдээс өмнөх хурал завсарлалаа.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжсэн бол цагаатгах эсэх асуудал багагүй маргаан дэгдээсэн юм.

/МҮОНТВ/

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “ Ардын намын олонхи байхдаа энэ асуудлыг шийдвэрлээгүй байна гэх юм. Манай нам дутагдлаа хүлээгээд уучлалт гуйсан гэдгийг онцлон хэлмээр байна”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гэм буруутай хүнийг цагаатгадаг биз дээ. Тэгвэл эхлээд гэм буруутай гэдгийг нь тогтоох хэрэгтэй. Харин мэндэлсний ойг тэмдэглэх асуудлыг дэмжиж байна”:

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ”Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Харин хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Хэрэв УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Ю.Цэдэнбал агсны асуудлыг шүүхээр оруулахгүйгээр нутаг зааж явуулсан. Хууль бусаар ингэж хүний эрхийг хязгаарласан нь хэлмэгдүүлэлт. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 30 гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаагүй".

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан".

Ингээд УИХ-ын гишүүдийн саналыг хэлэлцүүлгийн явцад тусгах чиглэлийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өгсөн юм.