Нас барсан 10 мянган хүний мөнгийг завшсан асуудал байхгүй
"Асуух эрх" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
Танай салбар сүүлийн үед их завгүй ажиллаж байна. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганаар хамтын тэтгэврийн асуудал орлоо. Одоо асуудал аль түвшинд явж байна?
УИХ-ын нэгдсэн чуулганаар манай салбарын гурван хууль орж дэмжигдсэн. Энд хамтын тэтгэвэрийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, ажилласан жилийн нэмэгдүүлэлтийг тооцох тухай хууль орж хэлэлцэгдсэн. Гурвуулаа дэмжигдсэн. Үүнд хамтын тэтгэврийн асуудал анх 2012 онд төслийг санаачилж өргөн барьсан. Олон шалтгаанаар хойшилсоор 2014 оны нэг сард хууль ёсоор өргөн барьж хэлэлцүүлэгт орсон. Үүнээс хойш хоёр жилийн нүүр үзэж байна. Хуулийн гол зорилго өнөөдөр нийгмийн шинэ нөхцөлд, ахмадын нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хууль санаачилсан. Хууль удах болсон шалтгаан нь сөрөг хүчнээс тайлбар шалтгаан тоочиж, завсарлага авч байснаас хэлэлцүүлэгт орохгүй их удсан. Боловсруулалт, хуулийн техник ажиллагаанд саадсан зүйл байхгүй.
Хамтын тэтгэврийг ямар хүмүүс авах уу?, тодорхой ямар нөхцөл дурьдаж өгсөн бэ?
Ер нь бол тэтгэвэрт гарахаас өмнө 15 жил албан ёсны гэр бүл болж амьдарсан гэр бүлийн эхнэр, нөхөр нь тэтгэвэрт хамрагдах боломжтой байхаар хуульчилсан. Өнөөдөр ахмадууд маань бие дааж амьдрах сонирхол их байгаа. Ийм тохиолдолд ахмадын нийгмийн хамгаалал шинэ түвшин үүсч байгаа. Ахмадын хувьд хэн нэгэн нь нас барлаа гэхэд эдийн засгийн эрсдэл хүлээж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү ...