Монголын оюутнууд ардчилсан хувьсгалд
Олон улсын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монголын оюутны холбооны анхны даргаар ажиллаж байсан эрхэм гишүүн Л.Болдыг урьсан байгаа.
1990 оны ардчилсан хувьсгалд оюутнуудын үүрэг оролцоо өндөр байсан. Тэр үеийг товч дурсаач?
-1990 онд хувьсгалын үеэр оюутны хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүсийг нэг. Энэ өдөр, арьдчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдөр энэ хувьсгалыг ялалтад хүргэсэн, хувьсгалд эх орноо гэсэн чин зүрхнээс оролцсон нийт оюутнууддаа, нийгмийн тэргүүлэх хүч болж байгаа оюутнууддаа баярын мэнд хүргэмээр байна. Энэ өдөр зөвхөн баярын өдөр биш, тэмцлийн өдөр эх орны ирээдүйг бүтээхийн төлөө санаа бодлоо уралдуулах чухал ажлын өдөр. 1990 оны пайз зүүх бололцоогүй болсон. Оюутнууд хүчтэй нэгдэж орсноор энэ бол ард түмний хувьсгал болсон. Хаанаас ч хуулаагүй Монголчууд бидний өөрсдийн хувьсгал болсон. Тиймээс оюутнуудын хийсэн бүтээсэн гавъяаг юугаар ч сольшгүй гэдгийг хэлэх ёстой.
Оюутнууд аливаа нийгэмд өөрчлөлт хийх том хүч байдаг жишээг та сая хэллээ. Энэ үнэ цэнээ өнөөгийн оюутнууд авч явж чадаж байгаа болов уу? Таны бодлоор нийгмийн түүчээ болж чадаж байна уу?
-1990 онд байгууллагаа шинэчилсэн. Тухайн үед оюутны холбоо олон нийтийн байгууллага байсан. Улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй. Бид онц бага хурал зарлаад нийгмийн өөрчлөлтийн үед оюутны байгууллага улс төрийн үйл ажиллагаанаас хөндий байж болохгүй гэж үзээд. Нам биш гэхдээ улс төрийн байгууллага гэж зарлаж байсан.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...