Төсвийн таналт явагдаж байгаа нь зөв
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.17

Төсвийн таналт явагдаж байгаа нь зөв

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Төсөв хуулийн дагуу 11 сарын 15-ны өдөртөө багтан батлагдлаа. Энэ удаагийн төсөв зардалд реформ гаргасан төсөв гэж ярьж байна. Таны хувьд үнэхээр реформ болох төсөв батлагдав уу?

-Тийм том нэр өгөх нь ч юу юм. Харин төсвийн хэт тэлэлтийг хязгаарлахад улстөрчдийн хандлага бий болсон гэдэг талаас яривал зөв байх. Сүүлийн үед 2012-2013 оны хооронд өсч байсан өсөлтийг зогсоож танасан хэлбэр үргэлжилсэн талаас нь төсвийн таналт явагдаж байгааг зөв гэж харж болно. Тэрнээс биш рефоорм ч юм уу их зүйл хийсэн гэж ярих нь зөв биш. Төсвийн данхайлгаж байгаа зүйл нь салбар салбараар бий болсон улс төрийн бялуу хувиарлалтаар гарч ирээд байгаа яамдууд юм. Дөрвөн том салбарыг үүсгэсэн.

Одоо бол нийтдээ 9 салбарыг бий болгосон. Тэр хэмжээгээр төсөв данхайж томорч байгаа. Улс төрийн хэмжээний ийм өөрчлөлтийг хийж чадвал зардлын том шинэчлэл хийлээ гэж ярьж болох байх. Харамсалтай нь оруулж ирсэн байснаасаа төсөв бол буцсан энэ талаас нь харвал ухралт хийсэн зүйл болсон. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй хуучинаа гүйцээх чиг барьж байгаа нь зөв.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/1-р хэсэг/

2-р хэсэг

3-р хэсэг