АН-д Д.Ганхуягаас өөр хүн бий юу
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.11.10

АН-д Д.Ганхуягаас өөр хүн бий юу

Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэгчээр АН-д Д.Ганхуягаас өөр гишүүн алга уу хэмээн хатуу самар лавлав.

Олонхийг бүрдүүлж суугаа эрх баригчид уул уурхай ярьсан ч, төсөв, эдийн засгийн асуудал болсон ч Д.Ганхуяг гишүүнийг урдаа барьдаг гэхэд хилсдэхгүй.

Худлаа гэвэл эрхэм түшээг хичнээн ажлын хэсэг ахалсныг нь харчих гэж зарим нөхөд нь хэлнэ билээ. Үнэхээр энэ удаагийн төсвийн ажлын хэсгийн ахлагч нь Д.Ганхуяг гишүүн.

Төсвийн тодотголыг нухаж гаргасан нь ч тэр. Тэгэхээр яалт ч үгүй түүнээс өөр хүн энэ намд алга гээд хэлчихэд буруудахгүй бололтой.