С.Эрдэнэ гишүүн рүү хэн "чулуу шидэв"?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2015.11.04

С.Эрдэнэ гишүүн рүү хэн "чулуу шидэв"?

Түүнээс сэтгүүлч “Ч.Сайханбилэгийн оронд гарч ирэх дараагийн хүн нь та юм биш үү” гэж асуужээ..

Харин үүнд С.Эрдэнэ сайд “Хэний шидсэн чулуу вэ гэдгийг би гадарлана. Хэн үүнийг зохиов, хэн дэглэв гээд гадарлаж л байгаа. Засгийн газрын тогтвортой ажиллах гол үзүүлэлт бол дотоод эв нэгдэл.

Дунд нь чулуу шидэж хагалах гэсэн, бие биед нь хардлага сэрдлэг бий болгох гэсэн оролдлого. Би энэ Засгийн газрын гишүүн, танхимаараа ажиллах зарчимтай. Надад Ерөнхий сайд болчихъё гэсэн амбиц байхгүй” гэжээ.

Үүнээс үзвэл тэр Ерөнхий сайдын суудалд “харшилтай” бололтой. Товчхондоо түүнд энэ албан тушаал огтоос таалагддаггүй юм уу даа. Тиймээс хэн нэгний шидсэн чулуу дэмий “газардах” нь дээ.