“Аавуудын хоолны өдөр”
2015.11.11

“Аавуудын хоолны өдөр”

 11-р сарын 11-ны өдрийг Аавуудын хоолны өдөр болгох санаачилгийг гаргаж байгаа. Энэ санаачилгыг төрийн түшээдээс эхлээд дэмжиж байгаагаа илэрхийлж гэр бүлдээ гарын хоолоо хийж өгөхөө амласан байна.

Өнөөдөр бидний нийгэмд завгүй аавуудын тоо олон байгаа болов уу. "Лапша" брэндээс завгүй аавууддаа амттай хоолоор гэр бүлээ дайлж хайр халамжаа мэдрүүлэх санаачилга  дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Өрхийн тэргүүн гэр бүлдээ заавал цаг зарцуулдаг байх ёстой. Ер нь бол хоол хийдэг. Сүүлийн үед амттай хоол хийдэг гэдэг магтаалыг авч байгаа

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Өглөөний цай бэлдэнэ гэсэн бодолтой байна. Одоогоор төсөв хэлэлцэж байгаа учраас завгүй өдөр байх. Тиймээс эрт босоод гэрийхнээ дайлна гэсэн бодолтой байна.