Шалгуулахад бэлэн байна
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ
2015.11.05

Шалгуулахад бэлэн байна

АТГ-аас ЭМС-ийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг баривчлан хорьсонтой холбогдуулан БХБ-ын сайд З.Баянсэлэнгийг хайж байгаа гэх мэдээлэл гарсан.

Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Өнөөдөр өглөөнөөс эхлэн сошиал ертөнцөөр АТГ-аас намайг шалгах гэж байна, саатуулна гэсэн мэдээлэл цацсан. Тиймээс би албан ёсны мэдээлэл өгөхөөр шийдлээ. АТГ-аас албан ёсоор дуудаж байцаасан зүйл байхгүй. АТГ-т  надтай холбоотой асуудлаар тайлбар өгөх тухай албан бичиг хүргүүлж байна.Би өнгөрсөн хугацаанд аливаа асуудалд улс төрийн, хувь хүний өнцгөөр биш зарчим, шударгаар байр сууринаас хандаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж  ирсэн.

Миний энэ байр суурь ямар ч нам, бүлэг, фракцитай холбоогүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ гэж л намайг шалгадаггүй юм бол надад хийсэн хэрэг байхгүй. Хууль бус үйлдэл байхгүй надад байхгүй учир шалгуулахад бэлэн байна. Аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхол дээр нэгдсэн фракцын үйлдлийн эсрэг зарчимч байр сууринаасаа ухрахгүй.  Би ажлаа хийгээд явж байна. Зугтаасан зүйлгүй гэлээ.

/ТВ/

 

Тэрбээр өчигдөр Шийлэгдамба сайдыг баривчилсны дараагаар намынхантай АТГ очиж учрыг тодруулах гэж очсон байна. “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргы АТГ-аас баривчилсан нь цэвэр улс төрийн зорилготой. Сайдын жолооч, туслах, зарим газрын дарга нарыг хамт хорьсон гэх мэдээлэл авсан” гэсэн юм.