Яамдын тоог 2016 он гарангуут багасгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр 2016 оны төсөвт ямар нэг байдлаар эх үүсвэр гаргаж, цалин тэтгэврийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн бие даагч гишүүд үзэж байгаа гэлээ.
Мөн ийм эх үүсвэр гаргахын тулд шаардлагагүй зардлуудыг хасах хэрэгтэй гэсэн юм. Харин яамдын тоог багасгах асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой гэж үзэж байгаа аж. Хамгийн гол нь улсын төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа зүил нь байгуулж, “бялуу хуваарилах" асуудалтай шууд холбоотой гэлээ.
Тиймээс үүнийг цэгцэлж байж хэмнэлт гарна. Тэрнээс биш төрийн албан хаагчдын цалинг хасаад хэдхэн тэрбум төгрөг хэмнэх тухай ярих нь чухал биш. Тэгээд ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гаднын хоёр зөвлөхдөө 17 тэрбум төгрөг зарцуулж байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын хэдхэн тэрбум төгрөгийг хасах гээд хэрэггүй гэсэн юм.