Цалин хасагдахгүй, зарлага нэмэгдэнэ
Монгол гэдэг айлын төсөв үнэхээр хүнд байна. Энэ оны төсвийн таван хувийн алдагдал өр болж ирэх оны төсөвт ачаа болж ирэх эрсдэл бий гэдгийг төсвийн байнгын хорооны дарга мэдээллэсэн. Түүнчлэн 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсвийн төсөлтэй хамт оруулж ирсэн нь цаг хугацааны хувьд оройтсон үүнээс болж орлого нэмэгдүүлэх хэд хэдэн боломжийг ирэлхийлж чадаагүй, тэвчиж болох зардлаа хангалттай бууруулж чадаагүй нь алдаа боллоо хэмээн шүүмжлэх гишүүд байлаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төсвийн тодотголд зарим урсгал зардлыг нэмсэн байна. Тухайлбал гадаад томилолт, эд хогшил гэх мэт гарцаагүй хасах ёстой асуудлыг нэмсэн. Байгаагаас нь яаж танах вэ гэж байхад зарим нь бүр нэмсэн байх жишээтэй. Төсвийн тодотголыг ийм хариуцлагагүй хийж байгаа нь бид хариуцлагагүй байгаагын илрэл.
Энэ мэтчилэн шүүмжлэл байсан ч төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийснээр 2015оны төвсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь баталлаа. Тодруулбал гишүүдийг сүүлийн хэдэн долоо хоног хоёр хувааж талцуулсан төрийн удирдах албан тушаалтны цалинг 30 хувиар хасахгүй, харин дэд сайдыг цомхтголоо. Ингэснээр 10 дэд сайд ажилгүй боллоо.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...