УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.11.02

АН зарчимаа барьж сонголтоо хийсэн

Өршөөл үзүүлэх тухай хуул эцэслэгдэн батлагдлаа. Их хурал эцсийн байдлаар зөв шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн хориг бүрэн байдлаар хэрэгжсэн хэмээн Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж байна.

УИХ зөв байр суурь дээр зогсож чадлаа хэмээн тэрээр үзлээ. Хэдийгээр хугацаа их зарцуулсан ч хууль батлагдсан нь дэвшил хэмээн тэрэр ярьж байна. Хууль батлагдаж 1700 гаруй хүн суллагдана. Энэ нь нийгэмд айдас төрүүлнэ. Гэвч хий хардлага айдас хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэллээ.

Тэрээр “Энэ өршөөлийн хууль бол зургаа дахь нь шүү дээ. Өмнөх таван удаагийн өршөөлийн хуулиар гарсан нийт иргэдийн 0.6 хувь нь буцаж ордог. Алдаагаа давтан гаргадаг хүн маш ховор. Тиймээс өршөөл бол буруу бодлого биш юм. Өршөөлийн хууль яаж гарахаас шалтгаалан засгийн газар савлана шүү, зарим нэг хүмүүс засгийн газраас гарна, дэмжлэг үзүүлэхгүй, Ерөнхий сайдыг огцруулна гэх мэт сүрдүүлэг байсан. Гэхдээ АН зарчимаа барьж сонголтоо хийж, засгийн газрыг бүхлээрээ хамгаална гэсэн бүлгийн шийдвэр гарсан” хэмээн хэллээ.

 Бүрэн эхээр нь бичлэгээс ...